НИЙСЛЭЛ

Хотын дарга “Тавантолгой түлш” компанийн ажилчидтай уулжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өчигдөр /2019.10.26/ “Тавантолгой түлш” компанийн үйлдвэр дээр очиж, шөнийн ээлжийн ажилчидтай биечлэн уулзжээ. Энэ үеэр ажилчид хоолондоо орж байсан бөгөөд тэдний ажиллаж буй орчин нөхцөл, аюулгүй байдлын талаар санал, хүсэлтийг нь сонссон байна.

Тус үйлдвэрт ажиллаж буй зарим ажилчид өмнө нь Япон, Солонгос, Германд ажиллаж байжээ. Ажилчидтай уулзсаны дараа “Тавантолгой түлш” компанийн Гүйцэтгэх захирал М.Ганбаатартай уулзаж, хөдөлмөрийн аюулгүй байдал, хүндрэл бэрхшээл, хангамж, хангалтын талаар асууж, мэдээлэл авсан аж.

Өнөөдрийн байдлаар тус компанид зургаан шугам дээр 800 орчим хүн ажиллаж байна. Үүнээс оффисын ажилчид 60, үйлдвэрт 700, харуул хамгаалалтад 40 орчим хүн ажиллаж байгаа аж. Удахгүй дөрвөн шугам нэмэгдэхээр ахиад 300 орчим ажилчин нэмж авах юм байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button