ДЭЛХИЙ
АНУ-д голын ялааны нүүдэл болж байна

АНУ-ын Охио мужийн хойд хэсгээр голын ялааны нүүдэл ирж, зарим газарт орчны үзэгдэх орчин хязгаарлагдаж байна.
Ялаан сүрэг ойролцоох Эри нуураас нүүдэллэж ирсэн гэж судлаачид үзэж байгаа аж. Охио мужийн далай судлалын хүрээлэнгээс хийсэн судалгаагаар, голын ялаа нь ус, нуурын гүнд өндгөө дардаг бөгөөд нэг юмуу хоёр жилийн дараа амьдарч, гадаргуу руу сэлэн гарч ирдэг байна. Удалгүй нисэх чадвартай болсныхоо дараа агаар мандалд гардаг ажээ. Бие гүйсэн голын ялаа 2-3 см урттай.
Хамгийн сонирхолтой нь агаар мандалд гарсан голын ялаа нэгээс хоёр өдрийн турш л амьдардаг байна. Тиймээс энэхүү нүүдэл бүрэн саарч үгүй болтол нэг сар орчим хугацаа зарцуулагдана гэж тооцоолж байгаа аж.
М.ТЭНГИС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.