ДЭЛХИЙ

АНУ-д 14 настай хүү сагсан бөмбөгийн талбай дээр буудуулж нас барсан хэрэг гарчээ

Нью-Йорк хотын Күийнз хотхон дахь сагсан бөмбөгийн талбай дээр 14 настай хүү дагз руугаа буудуулж нас барсан хэрэг өнгөрсөн бямба гарагт гарчээ. Цагдаа нарын хэлснээр хүүгийн нэрийг Амир Гриффин гэдэг байсан бөгөөд, хэрэг гарсны дараа яаралтай тусламжаар Яамайкагийн эмнэлэгт хүргэгдсэн боловч оройн 18 цагийн орчимд амьсгал хураасан байна.

“Хүү маань үхчихлээ. Түүний хийдэг байсан цор ганц зүйл нь сагсан бөмбөг тоглох. Өглөө 7 цагт босоод л сагсан бөмбөгийн талбай руу гүйдэг байсан” гэж хүүгийн аав Ларри Жарвис хэлжээ. Хөршүүд нь ч хүүг эелдэг зантай, хүмүүжилтэй хүү байсан гэдгийг цагдаа нарт мэдээлсэн байна. Харин сургуулийнх нь багш Амирийг нэг ч удаа хичээл тасалж үзээгүй хэмээжээ.

Хүүг буудсан хэрэгтэн одоогийн байдлаар олдоогүй ба цагдаа нар хэнийг ч сэжигтнээр татаагүй байна. Эрэн сурвалжлах ажиллагаа хийгдэж буй. 14 настай хүүгийн эл үхлийн шалтгаан олон хүнд асуулт болон үлдэж, Америкийн хэвлэлүүд идэвхтэй мэдээлсээр байна.

С.ЧИЧҮҮЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
LesOrdiff
LesOrdiff
2020-02-05 05:35

Zoa http://apcialisle.com/# - Buy Cialis Buy Avodart For Hair Loss Online Buy Cialis Viagra Pricelist

MatFuse
MatFuse
2020-02-08 17:31

Buy Tamoxifen Citrate Online http://abuycialisb.com - Cialis Best Viagra Pills Buy Cialis Comment To Last Conseils Plus Longs

Холбоотой мэдээ

Back to top button