Нийслэл

ОХУ-ын Онцгой байдлын яамны дэд сайд Монгол улсад айлчилна

ОХУ-ын Онцгой байдлын яамны дэд сайд, хурандаа генерал Денисов Илья Павлович Монгол Улсад айлчлах гэж байна.

Тэрээр Улаанбаатар хотноо энэ сарын 29-нд зохион байгуулагдах  “Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг арилгах салбарт хамтран ажиллах тухай” Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх “Монгол-Оросын хамтарсан комиссын XVII хуралдаан”-д оролцох юм.

Хурандаа генерал Денисов Илья Павлович нь 2015 оноос ОХУ-ын Онцгой байдлын яамны Москва хотын Онцгой байдлын газрын даргаар ажиллаж байгаад энэ оны 07 дугаар сард Онцгой байдлын яамны дэд сайдаар томилогдсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button