ДЭЛХИЙ

Австралийн дээд шүүх эмэгтэй хүний бэлэг эрхтнийг зэрэмдэглэсэн бүх үйлдлийг хууль бусад тооцлоо

Австрали улсын дээд шүүх эмэгтэй хүний бэлэг эрхтэнд өөрөө хүсээгүй байхад шашны зан үйл болон бусад шалтгаанаар зэрэмдэглэх, өөрчлөлт оруулах бүх үйлдлийг хууль бус болгон зүйлчиллээ. Ингэснээр тус улс эмэгтэйчүүдийн эрхийг дээдэлдэг хөгжингүй орнуудын жагсаалтад нэжгээд байр урагшилсан үйл явдал боллоо гэж судлаачид харж байна.

Үүний өмнө эмэгтэй хүний бэлгийн уруулыг холбож оёх, хэлүүг тайрах гэх мэт үйлдлийг зөвшөөрдөг байсан. 2015 оноос хойш Исламын шашинт тус нутгийн иргэд ийм хэрэг үйлдсэн нь удаа дараа хүний эрх зөрчсөн үндэслэлээр шүүхэд шилжиж, тэдний зарим нь одоог хүртэл шүүхийн шийдвэр сонсоогүй байдалд буй. Энэ оны эхээр 53 мянга орчим охид бүсгүйчүүд ийм үйлдлийн хохирогч болсон гэх тоо баримт байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button