ОРОН НУТАГ

Архангай аймгийн нийтийн номын санд “Эко танхим” нээгджээ

Архангай аймгийн номын санд аравдугаар сарын 24-ны өдөр “эко танхим” нээгджээ. Тус номын санд “Их мэдэх танхим”, “Гэр бүлийн танхим” зэрэг тодорхой бүлэгт чиглэсэн ном уншлагын танхимууд байдаг бол өөрийн онцлогтой гурав дахь танхим ийнхүү шинээр нээгдсэн байна.

Энэ танхимд туулай, яст мэлхий, загас, ховордсон ургамал бүхий цэцэрлэгийн хүүхдүүд, бага, дунд, ахлах ангийнханд сонирхуулах зориулалтаар тохижуулжээ. Мөн насаараа номонд дурлаж, номтой нөхөрлөж яваа буурлууд ч сууж сонирхох боломжтой аж.

БСШУСЯ-ны найман сая төгрөгийн санхүүжилтээр тохижуулсан тус танхимын нээлтэд аймгийн ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмид оролцсон байна. Аймгийн БОАЖГ-аас “Эко танхим”-д зориулж ховордсон ан амьтны зураг, мэдээлэл бүхий “Улаан ном”-ыг гардуулж өгөв.

П.УРНАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button