ДЭЛХИЙ

Калифорни мужид гал түймрээс үүдэн "улаан” түгшүүр зарлажээ

АНУ-ын Калифорни мужийн газар нутгаар нийт 10 орчим түймрийн голомт асаж байна. Агаарын чийгшил бага, салхины хурд 31.1 метрт хүрч байгаа нь түймрийн унтрах магадлалыг багасгаж байгаа тухай гадны хэвлэлүүд мэдээлж байгаа юм.

Тус мужийн Гал түймэртэй тэмцэх газраас гаргасан тоо мэдээгээр, нийт 20.519 мянган га талбай түймэрт автаж, 130 орчим барилга, байгууламж бүрэн шатаад байгаа аж. Аюулд өртөж болзошгүй 156 мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд буй.

Тэгвэл, АНУ-ын Үндэсний цаг уурын албанаас Калифорни мужийн зүүн өмнөд нутагт гал түймрийн улаан түгшүүр зарлажээ. Энэ бол хамгийн дээд түвшний түгшүүрийн аюулд тооцогддог юм.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button