НИЙГЭМ

Улсын хэмжээнд 1.8 тонн өвс бэлджээ

Улсын хэмжээнд хадлан, тэжээл бэлдэх, худалдаж авах ажил үргэлжилсээр. Малчид одоогоор өвс 1.8 сая, ногоон тэжээл 80 000, гар тэжээл 52 000 тонныг бэлдсэн бөгөөд энэ нь шаардлагатай нөөцийн 78 хувийг хангасан дүн. Аймаг, сумын аюулгүйн нөөц бүрдүүлэх ажил 37.5 хувьтай аж.

Орон нутгийн төлөөлөл болгож Говь-Алтай, Архангай аймагт хадлан, тэжээлээ бүрэн бэлдсэн, эсэхийг тодрууллаа. Говь-Алтай аймгийн тухайд өвлийн бэлтгэл 81.8 хувьтай гэлээ. Тус аймгийн 18 сумын 87 багт нийт 3.5 сая мал өвөлжих тооцоо гарчээ.

Аймгийн аюулгүйн нөөцөд 8000 боодол өвс бэлтгэх ажил өдгөө 75.3 хувьтай байгаа юм байна. Архангай аймгийн хувьд аюулгүйн нөөцийн өвс, тэжээлийнхээ 80.5 хувийг бэлджээ.

Н.ГАН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button