НИЙГЭМ

НОБГ: “Зуух дэлбэрлээ” гэх дуудлагын дагуу очиход ахуйн чанартай гал гарсан байсан

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Д.Санчирбаяр нар сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.  

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Өнгөрсөн хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хүнд болон хөнгөн хэлбэрээр хордсон хоёр өрхийн дөрвөн иргэн хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээг авсан байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэж байгаа хүн алга.

Иргэд пийшин зуухны ашиглалт сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээтэй холбоотой асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 101,105 болон “Тавантолгой түлш” ХХК-ний зуух сервис үйлчилгээний мэдээллийг 70114900 утсанд хандаж зөвлөгөө мэдээлэл авах боломжтой. Шаардлагатай тохиолдолд гэрт нь очиж зөвлөмж хүргэн ажиллаж байна” гэлээ.

Мөн тэрбээр энэ 11 дүгээр сарын 1-нээс ирэх оны дөрөвдүгээр сарын 1-н хүртэл цахилгааны шөнийн тарифыг тэглэх болсонтой холбогдуулан цахилгааны ачаалал эрс нэмэгддэг тул иргэд аюулгүй байдлаа хангахыг анхаарууллаа.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн өнгөрсөн шөнө долоон авто товчоонд шалгалт явуулахад түүхий нүүрс тээвэрлэсэн хэрэг анх удаа илэрсэнгүй гэдгийг дуулгалаа.

Мөн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооноос зуух дэлбэрлээ гэх дуудлагын дагуу мэргэжилтнүүд очиж ажиллахад ахуйн чанартай гал гарсан байсныг зуух дэлбэрсэн гэж ташаа мэдээлсэн байжээ. Осолтой холбоотойгоор хоёр хүн Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Агаарын чанарын мэдээллийн хувьд өнгөрсөн долоо хоногийн байдлаар PM10 буюу том ширхэгт тоосонцрын хэмжээ өнгөрсөн жилийнхтэй ижил хэмжээнд байгаа аж. Харин PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор өнгөрсөн оныхоос 1.3 дахин бага илэрсэн талаар нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Д.Санчирбаяр мэдээллээ.Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эхчүүд, асран хамгаалагч нарыг угаарын хийнээс урьдчилан сэргийлэх, сайжруулсан түлшний галлагааны зөвлөмжийг баримтлах, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй орхихгүй байх талаар албаныхан сэрэмжлүүллээ.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
LesOrdiff
LesOrdiff
2020-01-27 14:24

Propecia Tolerance 1 Mg [url=http://buyciallisonline.com]cialis[/url] Buying Doryx Cialis Cialis Contrassegno

LesOrdiff
LesOrdiff
2020-02-07 09:52

Todo Sobre El Viagra http://buycialisuss.com - Cialis Lloyds Pharmacy Priligy Buy Cialis Amoxicillin Shingles

StevSlarie
StevSlarie
2020-02-11 07:52

Kamagra Effervescent Uk http://abuycialisb.com - cialis 5mg Giardiasis Amoxicillin Cialis Anti Depression Drugs Online

Холбоотой мэдээ

Back to top button