ДЭЛХИЙ

Чили улс эсэргүүцлийн жагсаалаас үүдэж НҮБ-ын хурлыг зохион байгуулахгүй

Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх олон улсын хуралдааныг Чили улсад энэ сарын эхээр зохион байгуулахаар товлоод байсан. Тэгвэл тус улсын зүгээс татгалзсан хариу өгөөд байна. Тодруулбал, НҮБ-ын Нарийн бичгийн даргын төлөөлөгч Фархан Хак уг хурлыг зохион байгуулах өөр газар орон хайж буй тухай мэдээлжээ.

Чили улс олон улсын шинжтэй хурал зохион байгуулахад улс төр, нийгмийн тохиромжгүй нөхцөл байдалд ороод байгаа. Метрогоор зорчих тасалбарын үнэ нэмэгдсэний дараа аравдугаар сарын 14-нд нийслэл хотод нь иргэдийн эсэргүүцлийн жагсаал дэгдэж, эмх замбараагүй байдал бий болсон юм. Цаашлаад нийслэлээс гаднах жижиг хотуудыг жагсаал хамарч, үүнтэй холбогдуулан тус улсын ерөнхийлөгч хэд хэдэн газарт онцгой байдал зарлан, хөл хорих цаг тогтоогоод буй.

Ийм ч учраас ерөнхийлөгч Себастьян Пиньера арваннэгдүгээр сарын 2-13-ны хооронд явагдах учиртай байсан уг хуралдааныг зохион байгуулах боломжгүй болсон тухайгаа НҮБ-ын ерөнхий Нарийн бичгийн дарга Антониу Гутеришт мэдэгдсэн аж.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button