НИЙГЭМ

Баянхонгор аймгийн Галуут сумын иргэд “Гацуурт” ХХК-ийн ашиглалтын лицензийг цуцлахыг шаардлаа

Баянхонгор аймгийн Галуут сумын Үнэгтийн гуравдугаар багийн иргэд уул уурхайн компаниудаас уугуул нутаг усаа авран хамгаалах асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайдад хандан өнөөдөр /2019.11.01/ хэвлэлийн бага хурал хийлээ.

Тус багийн иргэд буюу 160 гаруй өрхийн ундалдаг ус, хужир төөрөм бүхий газарт “Гацуурт” ХХК уурхайн лиценз олгосныг иргэд эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж, цуцалж өгөхийг Ерөнхий сайдаас хүсч байгаагаа илэрхийлэв.

Гуравдугаар багийн Засаг дарга н.Батсайхан “Бид “Гацуурт” ХХК-ийн 011917 дугаартай ашиглалтын лицензийг цуцлуулах зорилготой энд ирсэн. Тэмцлийн үйл ажиллагааг хоёр жил явуулж байна. Нутгийн иргэд уг лицензийг цуцлуулахаар 2017 оноос өнөөдрийг хүртэл тэмцсэн. Хэвлэлийн бага хурал хийсний дараа намжсан ч энэ жилээс дахиад л асуудал тулгарлаа. Тус компаниас ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлж авсан нэрээр жижиг туслан гүйцэтгэгч компаниуд ирж үйл ажиллагаагаа удуу дараа явуулж байгаа. Уурхайн арга хэмжээг таслан зогсоох гэж манай нутгийн иргэд өдөр шөнөгүй тэмцэж байна” гэлээ.

Үнэгт гуравдугаар багийн малчин иргэн “Аймгийн хэмжээнд уул уурхайн үйл ажиллагаа хэтэрч байна. Бөөн цагаан нуур аюулд учраад байна. Уул уурхайн асуудлыг цэгцлэх шаардлагатай байна. Хүн танихгүй газар мэдэхгүй үнэндээ хэцүү байна. Малчдын ундны ус ширгэж дууслаа. Энэ уул уурхайг зогсоохгүй бол Бөөнцагаан нуур ширгэхэд хүрээд байна. Иймд аймгийн Засаг дарга, удирдлагууд анхааралдаа аваарай” гэлээ.

П.УРНАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

4 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button