ДЭЛХИЙ

Ангела Меркель Энэтхэгийн утаагаар амьсгалж үзээд 1.1 тэрбум долларын тусламж амлажээ

Өнгөрсөн баасан /2019.11.01/ ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель Энэтхэг улсад айлчилсан юм. Шинэ Делид онгоцоор газардах үед нь тус хотын агаарын бохирдол эрүүл мэндэд шууд сөрөг нөлөө үзүүлэхүйц түвшинд очсон байв. Тэгсэн ч Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди, канцлер Ангела Меркель нар хүндэт цэргүүдийн дэргэдүүд амны хаалтгүй явсан гэдгийг хэвлэлүүд онцлоод байгаа юм.

Энэтхэгийн агаарын бохирдлын бодит байдалтай танилцсаныхаа дараа Ангела Меркель 1.1 тэрбум долларын буцалтгүй тусламж үзүүлэхээ амласан байна. Харин энэ мөнгийн ойрын таван жилд Энэтэхэг улсын нийтийн тээврийн системийг агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хөгжүүлэх, өөрчлөх төсөлд зарцуулах тухай танилцуулжээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button