Нийгмийн

ТАНИЛЦ: ТЭДС-гийн ХҮҮГҮЙ зээлээр ХӨЛЖСӨН улстөрчид

Жилийн 3 хувийн хүүтэй зээл авсан ЖДҮ-чин гишүүдийн дуулиан намжаагүй, хэргээ хүлээж амжаагүй байхад, жилийн 0 хувийн хүүтэй ТЭДС-чин улс төрчдийн хэрэг мандсан. Гэвч өдгөө бас л таг. Хөдөө аж ахуйн салбар хөгжсөн гэдэг утгаар энэ сангаас ЖДҮДС-аас дутахгүй зээлийн эргэлт хийгдэж, түүнээс хэн ямар хэмжээний зээл авсэн бэ гэдэг нь хэсэгтээ л анхаарал татаж байгаад намжих шинжтэй. Эрэн хайсан баримтаас харахад хамгийн их анхаарал татсан зээл ТЭДС-аас 2013 онд гарч байж. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 2005-2018 оны хооронд нийт 585,3 тэрбум төгрөгийн дэмжлэгийг хүнсний буудай, үрийн буудай, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодис, шатахуун зэргээр тариалан эрхлэгч иргэд, ААН-үүдэд олгосон байдаг.

Сангийн нийт авлага 2018 оны есдүгээр сарын 3-ны байдлаар 132,0 тэрбум төгрөг байсан бол үүнээс 72.1 тэрбум төгрөг нь хугацаа хэтэрсэн чанаргүй зээл юм. Өөрөөр хэлбэл ТЭДС-чид улсад эгүүлэн төлөх ёстой 72 тэрбум төгрөгийг залгичихаад дуугүй суусаар буй.

-ХЭВЛЭЛТЭЙ МАРГААД Ч, ТЭДС-ЧИН БИШ ГЭДГЭЭ НОТОЛЖ ЧАДААГҮЙ Л.ЧИНБАТ-

Хамгийн эхэнд “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатын нэр дурдагддаг. Тэрээр эл сангийн зээлд нэр холбогдсон даруйдаа л, өөрийн фэйсбүүк хуудаснаа “Энэ бол чоно борооноор гэдэг шиг бусдын бужигнаан дундуур миний нэр төрийг сэвтээх гэсэн явуургүй гүтгэлэг. Манай компаниуд 2017 онд урамшуулал гэж нэг төгрөг ч аваагүй. Тэвчээрт хязгаар бий. Гүтгэсэн албан байгууллага болон хувь хүмүүсийг хууль хяналтын байгууллагад өгөх болно” хэмээн мэдэгдэж байлаа. Гацуурт компанийг ТЭДС-аас зээл аваад эргэн төлөөгүй хоёр тэрбумын хохирол учруулаад байгаа гэж бичсэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагатай заргалдаад унасан тохиолдол бий.

Гэвч өдгөө “Гацуурт” ХХК ТЭДС-гаас 2.1 тэрбум төгрөгийн урамшуулал илүү авсан гэх хэрэг хууль шүүхийн шатанд шалгагдаж дуусаагүй л явна. Тодруулбал, “Гацуурт” ХХК-ийн захирал, Хөдөлмөрийн баатар Л.Чинбат гурил үйлдвэрлэгч “Хангай миллс” ХХК-тай 45 221 тонн улаан буудай нийлүүлэх гэрээ байгуулж, ТЭДС (Тариалан эрхлэлтийг дэмжих сан)-гаас 3.9 тэрбум төгрөгийн урамшуулал авсан. Улмаар бодит гүйцэтгэлээрээ 20.309 тонн буудай нийлүүлж, 1.7 тэрбум төгрөгийн урамшуулал авах байсан ч, 2.1 тэрбум төгрөгийн урамшуулал илүү авсан гэх дуулиан тархсан нь олонтаа. Үүнийг нь санхүүгийн шинжээчид ч дүгнэн баталсан.

Улмаар ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан энэ хэргийг шалгаж, НПГ-ын хяналтын прокурорын шийдвэрээр яллагдагчаар тооцсон. Энэ хэргийг удаан шалгасны эцэст НПГ-аас хэрэгсэхгүй болгосон ч, хохирогч талынхан Улсын ерөнхий прокурорын газарт гомдол гаргаснаар Л.Чинбатын яллагдагчаар татагдсан 170200083 дугаартай, Эрүүгийн хуулийн 17.3-2.2 дахь хэсэгт заасан “Бусдад онц их хэмжээний хохирол учруулж, залилсан” гэх хэргийг сэргээн шалгаж байгаа билээ.

-ЖДҮХС-ААС Ч, ТЭДС-ААС Ч ХҮРТСЭН Ж.ЭНХБАЯР-

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр бол Жижиг дундын сан, Тариалан эрхлэлтийн сан зэрэг Засгийн газрын тусгай сангуудтай яаж ийгээд холбогддог хүн. Түүнтэй хамаарал бүхий “Газар Агро” ХХК, “Газар буудай” ХХК зэрэг өөрийн хувь эзэмшдэг компаниуд ЖДҮХС-гаас 1.950 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл аваад төлсөн гэгддэг. Мөн тэрээр “Газар агро” ХХК-аариа ТЭДС-ийн зээлээс ч хоцролгүй хүртээд авсан байдаг. Тодруулбал, 2017 онд тус компаниараа дамжуулан 0 /тэг/ хувийн хүүтэй нэг тэрбум төгрөгийн зээл аваад төлж дууссан нь үнэн. Хөдөө аж ахуйн төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлж, холбогдох зээлээ бүрэн барагдуулсан” хэмээн ярьсан нь бий.  

-ЖИМСЧДИЙГ ДЭМЖИХ НЭРИЙДЛЭЭР ЕРӨНХИЙ САЙД НЬ ТЭДС-ИЙН ЗЭЭЛЭЭС ХҮРТЭЖ БАЙЖЭЭ-

ТЭДС-ийн зээлд нэр холбогдож, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр донгодуулсан хүмүүсийн нэг бол Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг. Тэрээр Шинэчлэлийн Засгийн газрыг тэргүүлж байхдаа өөрийн хамаарал бүхий “Хаан жимс Эс Би Ти” компаниараа дамжуулан 750 сая төгрөгийн зээлийг ТЭДС-аас 7 жилийн хугацаатай авсан байдаг. 2010-2014 онд Засгийн газар Чацаргана үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд Н.Алтанхуягийн Засгийн газраас чацарганы тариалалтыг нэмэгдүүлэх үүднээс бизнес эрхлэгчдэд Тариалан эрхлэлтийг дэмжих сан /ТЭДС/-аас хөнгөлөлттэй зээл олгосон. Гэвч мань хүн өөрийн хамаарал бүхий компаниа дундуур нь шургуулж сэргэлэнтэж. Энэхүү хөтөлбөр нь жимсчдийг дэмжиж ард түмнээ жимс жимсгэнэ, Увсын чацарганаар хангах сайхан нэрийдлийн дор Шинэчлэлийн Ерөнхий сайдын бизнесийг дэмжих зорилготой байсан гэж харагддаг. Улаанбаатараас 55 км-т байрлах, тансаг гэж тодорхойлогддог “Хаан жимс” жуулчны бааз, энд байх “Хаан жимс Эс Би Ти” ХХК-ийн аж ахуй бол Н.Алтанхуягийн гэр бүлийн бизнес гэдэг нь олноо хэдийн танигдсан билээ.

-МАН-ЫН ГЕНСЕК Д.АМАРБАЯСГАЛАН САЛБАР БҮРИЙН ТЕНДЕР, ЗЭЭЛЭЭС ХОЦОРДОГГҮЙ-

МАН-ын Генсек Д.Амарбаясгалангийн нэр ч хаана л зээл, хаана л тендер байна тэнд л дуулддаг болоод удаж буй. Түүний хувь эзэмшдэг “Тайшир өргөө”, “Агро Технологи Шижирт”, “Соёмбо принтинг”, “Топ медиа”  компаниуд ЖДҮХС-с 1.3 тэрбум төгрөгийн зээл авсан асуудал хэрхэн шийдэгдэх нь хариултаа хүлээсээр буй. Гэтэл “Тайшир өргөө” компаниараа ТЭДС-ийн зээлээс ч атгаад авчээ. Тэрээр тус компаниараа дамжуулан Мал амьтнаар эргэн төлөх нөхцөлтэй олгосон ТЭДС-ийн зээлээс 2017 онд 1,6 тэрбумыг хүртээд, төлөөгүй байгаа юм. Дашрамд, Д.Амарбаясгалангийн төрсөн ах Д.Амгаланбаатарын төрсөн хүү А.Эрхэмбаярын “Тек авдар” ХХК Нийслэлийн боловсролын газраас зарласан программ хангамж хөгжүүлэх, нийлүүлэх тендерт шалгарч 2018 оны тавдугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулсан байна.  Товчхондоо бол МАН-ын генсектэй хамаарал бүхий компаниуд салбар бүрт орж, зээл тендер бүхэнд хувалз шиг наалдаж, шимэгчилдэг болсон нь олон баримтаар нотлогддог.   

-Н.ЦЭРЭНБАТ САЙДЫН “БУСДАД ЗАРЧИХСАН” ГЭХ КОМПАНИ ТЭДС-ААС ЗЭЭЛ АВЧЭЭ-

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Жижиг дундын сан, Тариалан эрхлэлтийн сангийн зээлээс аль алинаас нь ч хоцроогүй нэгэн. Түүний “Хархираан хөгжил” ЖДҮХС-аас,  “Булган буудайн түрүү” ХХК ТЭДС-аас улаан буудайн урамшуулал болох 240,1 төгрөг хүртсэн байгаа юм.

Н.Цэрэнбатын АТГ-т мэдүүлсэн 2015, 2016, 2017 оны хөрөнгө, орлогын мэдүүлэгт “Булган буудайн түрүү” ХХК-ийг эзэмшдэг гэж бичигдсэн байдаг. Гэтэл мань эр зээлийн асуудал сөхөгдөж эхлэх үеэр энэ компаниа аль эрт зарчихсан гэж хэмээн ярьсан байдаг. Тэрбээр “Энэ бол үндэслэлгүй мэдээлэл юм. Би өнгөрсөн гуравдугаар сарын 29-нд Ш.Мөнхбаяр гэдэг хүнд “Булган буудай” компаниа 100 хувь зарж, шилжүүлсэн. Би энэ хүнтэй ямар ч хамааралгүй. Би зээл аваагүй, надад хамаагүй” гэдэг.

П.УРНАА

Таг

Холбоотой мэдээ

9 Сэтгэгдэл

  1. Bi bodood baidgiin Amarbaysgalang JDU geel haraagaad baihaar. Amarbaysgalan yagaad JDU avch boldoggui yum. Ugaasaa JDU erheldeg hun biz dee. MAN-iin nariin bichig l bolohoos uls turiin alban tushaaltan,erh medelten bish shuu dee.

    1. Yamr ch utgaar ni avch uzsen ,ali ch nam baisan bugd uls toriin baiguullaga mon.Uuniig hen ch uguisgej chadahgui ,bas bultah, pildagnah geh met yamarch helber “namiig uls toriin baiguullaga bsih gej uguisgej chadahgui ee! Tiim bolohoor Dashzevegiin huug uls toriin ajiltan bish gej pildagnah ni utgagui!.Uls toriin ajiltandaa bur toriin erh barih hemjeend suusal avsan tom namiin tom alban tushaaltan . MAN-iin tomchuudaas deereesee 2-3 d erembelegdeh tom hun. Onoodor ih gariin tom hugaich ch yum uu?!alban tushaal, erh medlee urvuulan ashiglasan negen bolchihood yavj baina !!! Uuniig yugaarch haatsailah argagui ee

  2. Eрөнхий сайдаа жижиг бизнeсээ дэмжээчээ. Том том бизнeсийг дэмжээд ард түмний амьдрал сайжрахгүй байнаа. Тухайн цөөхөн том захирлын хувийн карма түрийвч зузаараад байна шүү дээ. Монголын гурилын чанар маш муу байгаа шүү. Миний биe гурилын чанар муу байгаа талаар нүүр бардам хэлэх хэд хэд зүйл байнаа.

    1. За ёстой хангалтай дэмжиж байгаа дэмжлэг авсан нөхдүүд энэ мэтийн үнэн худал мэдэгдэхгүй мэдээнээс болж зээлээ төлөх сонирхолгүй бна монголд бол боломж маш их байна ард түмэн зүгээр үнгүй юм авах үнэтэй машин унах л сонирхолтой байна ажил хийх хүсэлгүй байгаад л учир байна

  3. Танай нийтлэлийн хэл найруулгын алдааг засаж, тус болох санаа өвөрлөсөн юмсан. Танайх дургүй байгаа бол өөр хэвлэлд танай алдааг шүүмжлэхээс дээ. Та бүхэн санал нийлж байна уу?

  4. Ийм луйварчдын хөрөнгийг хураах хэрэгтэй Ийм зээл дахин бүү гарга ард түмэндээ хэрэгтэй аж үйлдвэр бүтээн байгуулалт хий

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close