НИЙГЭМ

36 тарваганы мах тээвэрлэж явсныг илрүүлжээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан “Ой, ан, байгалийн ургамал түүж бэлтгэж байгаа байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Нийслэлийн ногоон бүс, алслагдсан дүүрэг, хороодын нутаг дэвсгэрт хууль бус мод бэлтгэл, ан агнуурын чиглэлээр хяналт шалгалт хийгдэж байгаа ажээ.

Хяналт шалгалтын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Эмээлт”-ийн авто тээврийн шалган бүртгэх товчоонд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр үүрэг гүйцэтгэж байсан албан хаагчид Хөвсгөл аймгаас Улаанбаатар хот руу зорчиж явсан 09-19 ХӨҮ улсын дугаартай, "Мицувиши Пусо" маркийн тээврийн хэрэгслийн ачаа тээшинд үзлэг шалгалт хийхэд иргэн Ч.Отгонбаатарын ачаанаас ахуйн зориулалтаар агнахыг хориглосон амьтан болох тарваганы 16 бодгалийн арьстай, түүхий мах, Баянхонгор, Өвөрхангай аймгаас Улаанбаатар хот руу зорчиж явсан 17-06 УБГ улсын дугаартай, "Ниссан патрол" маркийн тээврийн хэрэгслийн ачаа тээшинд үзлэг шалгалт хийхэд иргэн О.Батболдын ачаанаас 20 бодгаль тарваганы арьстай, түүхий махыг худалдан авч, тээвэрлэн явсан зөрчлүүдийг илрүүлжээ.

Дээрх зөрчлүүдэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа юм байна. Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлд зааснаар зөрчил гаргагчид торгууль, нөхөн төлбөр оногдуулахаар заасан байдаг. Нөхөн төлбөр оногдуулахдаа Засгийн газраас тогтоосон экологи-эдийн засгийн үнэлгээг тарваганы толгой тутамд 2 дахин нэмэгдүүлж тооцдог юм байна.

Г.ҮҮЛТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button