НИЙГЭМ

БНХАУ-ын 759 иргэнийг хүлээлгэн өгөв

ЦЕГ-ын алба хаагчид өнгөрсөн амралтын өдрүүдэд манай улсад визний зөрчил гаргасан 759 БНХАУ-ын иргэнийг албадан хил гаргаж, хятадын цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. БНХАУ-ын иргэдийг УБТЗ-аас тусгай галт тэрэг гаргуулан цагдаагийн хуягласан хамгаалалтад, замдаа зогсолгүй явсаар Замын-Үүд боомтоор хил гаргасан байна.

Нийт 783 иргэнийг Монгол Улсаас албадан гаргах шийдвэр гарсан ч эхний байдлаар 759 иргэнийг ийнхүү гаргасан юм. Үлдсэн хятад иргэдийг холбогдох хуулийн байгууллагаас хэрэг үсгэн шалгаж байгаа аж.

Эдгээр иргэд нь манай улсад аялал жуулчлалын визээр орж ирээд, хөдөлмөр эрхэлсэн тул визний зөвшөөрлийн зөрчил гаргасан шалтгаанаар гурван жилийн хугацаанд Монгол улс руу нэвтрэх боломжгүйгээр буцаагдаж байгаа юм. Тэднийг хятадын цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгах юм.

Г.ҮҮЛТ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button