УЛС ТӨР

ЭМЭГТЭЙ ГИШҮҮД: Бэлгийн дарамт үзүүлсэн бол ял ногдуулах ёстой

УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн ахлагч Д.Оюунхорол парламент дахь 12 эмэгтэй гишүүнтэй хамтран 2015 оны Эрүүгийн хуулийн 12.4-р зүйлийг эргэн сэргээх талаар хуулийн төсөл санаачилжээ.

Тодруулбал, бэлгийн дарамт учруулах хэсэгт байсан ... “бэлгийн харьцаанд орох сэдлээ үг хэлээр, биеэр, өөр хэлбэрээр илэрхийлсэн, эсхүл бэлгийн харьцаанд орохыг шаардсан бол нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1 сараас 3 сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн заалтыг дахин сэргээж оруулахаар хуулийн төсөл санаачилжээ. 

 Энэ заалтыг Зөрчлийн хууль руу оруулж 100 мянган төгрөгөөр л торгодог болгосон байсан юм. Үүнээс гадна бага насны хүүхдэд бэлгийн дарамт учруулсан тохиолдолд ялын бодлогыг чангатгах хуулийн төсөл мөн боловсруулсан байна.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
kkk
kkk
2019-11-04 14:31

Sarangerel alga baina kkk.Dandaa belegiin daranguilald ajil amidarlaa hiideg bolood engiin baidag l yum geed heneg ch ugui yavsan baih aa

Зочин
Зочин
2019-11-04 15:02
Reply to  kkk

одбаярт хэлмээрдээ

Emch
Emch
2019-11-04 14:39

Xuuxnuud ee turaach ee, estoi muuxai baina ydaj eruul mendee bodol doo

Зочин
Зочин
2019-11-04 18:07

Эмэгтэй гишүдээ та нарт хийх ажил үнэхээр байдаггүй юм уу үнэхээр ичихгүй байна уу

Холбоотой мэдээ

Back to top button