УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Т.Аюурсайхан Б.Ганхуягийг ЭТТ-гийн захирлаар томилуулахын тулд Т.Бадамжунайтай уулзуулж байжээ

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурлыг товлох урьдчилсан хэлэлцүүлэг гурав дахь удаагаа болж байна. Тэгвэл энэ үеэр Т.Аюурсайхан нарын 11 өмгөөлөгчийн нэг ярихдаа Т.Бадамжунайгийн гэрчийн мэдүүлгийн талаар дурдсан нь анхаарал татав.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Б.Ганхуягийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилуулахын тулд Т.Бадамжунайтай уулзуулж байсан талаар шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр ярьсан юм.

Тус өмгөөлөгч Т.Бадамжунай гэрчийн мэдүүлэгтээ “2018 оны хавар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын асуудлаар Б.Ганхуяг, Т.Аюурсайхан хоёр миний хувийн оффист ирж уулзаж байсан. Ингэхдээ ах хүний хувьд дүүгээ дэмжих талаас нь бодоорой гэж Б.Ганхуяг хэлж байсан юм. Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын хэн нь билээ дээ, намайг Ерөнхий сайдад хэлж өгөөрэй гэдэг хүсэлт тавьж байсан” гэв.

Т.Аюурсайхан өмнөх хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн дараагаар "Надад зөвхөн нүүрсний хэрэг байна уу гэх агуулгаар шалгалт явуулсан. Өнгөрсөн хугацаанд авлига, албан тушаалын ямарваа нэгэн асуудал байгаа эсэхийг хатуу чанга шалгалаа. Ямар нэг зүйл байгаагүй. Байх ч үгүй. Миний ажлын албанд ажиллаж байсан хүмүүс "Эрдэнэс Тавантолгой" компанид ажилд оржээ. Тэр хүмүүсийг хэн яаж томилсон гэдгийг та бүхэн удахгүй харна. Би энэ талаар мэдэхгүй.

Би лавшруулж хэлбэл мөрдөн шалгах ажиллагааны нууц руу орох гээд байна. Тэдний хаана ажиллах нь хуулийн дагуу өөрсдийнх нь эрх юм. Хүмүүсийн холбогдсон хэргийг бусдад нялзааж болохгүй. Эцэст нь хэлэхэд шүүх хуралдааныг олон нийтэд нээлттэй байлгахыг хүсэж буй шалтгаан нь иргэдэд нүүрсний гэх энэ хэргийг үнэн зөвөөр мэдээсэй гэж хүссэндээ тэр. Яг одоогийн шүүх хурал дээр ирсэн хэргүүд дунд надтай холбоотой нүүрсний гэх хэрэг байхгүй" хэмээж байлаа.

Ташрамд дурдахад, Прокурорын байгууллагаас Т.Бадамжунайд 13 жилийн хорих ял төлөвлөсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 20, 2023 14:26

Бадамжунайтан гэж хаан заан мэт

Зочин
Зочин
9 сар 20, 2023 15:04

Хулгайч нар ингэж л Монгол төрөөр ард түмний баялагаар наадаж наргиж тоглож байхиймуу цааз байхгүй болохоор МАНАН-гийн дээрнмчид г�##�зуурчээ

Зочин
Зочин
9 сар 20, 2023 20:20

ГҮЙ ЭЭ ТЭГЭЭД АЛНУУДАА ЭНЭ ХҮМҮҮС ЧИНЬ БИД БОЛ ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА ГЭЭД БАЙГААН БИШ ҮҮ? ГЭТЭЛ ТА НАР ҮГҮЙ БҮГД ХУЛГАЙЧ ЗААВАЛ ЯЛЛАНА ЛАЛАРУУДЫГ ГЭЭД БАЙГААН БИШ ҮҮ? УГААСАА ТӨР ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ УРАНХАЙ ОЙМС МАЙЖИГ БОТИНК СЭМЭРСЭН ГООНЖТОЙ ГАНЦ БАНДААЖАА УРАГДТАЛ УГААЖ ӨМСӨӨД ЯВГАН НҮЦГЭН ТАВАРГАЖ ЯВСАН БИД БОЛ ШУДРАГА ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ЧӨМГӨӨ ДУНДАЛСАН ЖИНХЭНЭ ХУЛГАЙЧ НАР ҮЛДЭХ ГЭЭД БАЙНА ГЭЭД БАЙГААН БИШ ҮҮ? ЭНЭ БАДАМЖУНАЙ ГЭДЭГ ХЭРЭГЛЭЭД ХАЯСАН БЭЛГЭВЧ ЦАРАЙЛСАН ЛАЛАР ОРОЛЦООГҮЙ ЮМ БАЙНА УУ? УИХ н ГИШҮҮН БОЛОХООРОО ЦЭЦЭГНЭЭС Ч АРИУХАН МОНТ КРИСТОГООС Ч БАЯН БОЛООД БАЙДГИЙН УЧРЫГ ТАЙЛБАРЛААЧ ҮМХИЙРСЭН ГОШНОГОНУУДАА

Холбоотой мэдээ

Back to top button