ДЭЛХИЙ

"МакДональдс”-ын дарга ажилчинтайгаа болзсон учир "халагджээ”

МакДональдс компани гүйцэтгэх даргын алба хашдаг Стив Истэрбрүүкийг ажилчдынхаа нэгтэй болзсон шалтгаанаар халжээ. Америкийн томоохон түргэн хоолны сүлжээ болох тус компанийн зүгээс уг асуудлыг бүгдийн нүдэн дээр ил байсан хэдий ч, "байгууллагын бат бэх байдлыг үгүй хийсэн” болон "Эрээ цээргүй” хэмээн дүгнэсэн тухай BBC агентлаг мэдээлсэн байна.

Харин халагдсан албан тушаалтан ерөнхий захирал руугаа уучлалт хүссэн и-мейл илгээхдээ, алдаа байсан хэмээн дурьдаж, миний ажлаа өгөх шалтгаан мөнөөс мөн гэж хүлээн зөвшөөрсөн аж. С.Истэрбрүк одоо 52 настай, гэрлэлтээ цуцлуулсан нэгэн бөгөөд 1993 онд тус компанид менежерээр ажилд орж байсан юм байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button