УЛС ТӨР

С.Даваасүрэн: Амиа хоохойлсон, чадваргүй төрийн түшээд олширчээ

Монгол Улс саарал жагсаалтад орсонтой холбогдуулан, УИХ-аар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэхээр төлөвлөөд буй. Үүнтэй холбогдуулан, өнөөдөр Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн мэдэгдэл гаргалаа.

Тэрбээр мэдэгдэлдээ,

"Миний бие Санхүүгийн зохицуулах хороог удирдахдаа хийж бүтээх нь хэлж ярихаас үргэлж хүчтэй гэдэгт итгэж, сүүдэрт байсан санхүүгийн салбарт гэрэл асааж ажиллалаа. Төрийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэсний үр өгөөж нь энэ цагтаа ч ирээдүй хойчид маань ч ирнэ гэж итгэж ажиллалаа. Энэ хугацаанд төрийн албанд итгэл, зүтгэл, чадлаараа хичээн ажилладаг үнэнч шударга олон олон албан хаагчтай таарч байлаа. Бас төрийн албыг түмний тусын тулд биш зөвхөн өөрийн өчүүхэн хэргийг бүтээх хэрэгсэл болгодог цөөнгүй албан хаагчтай таарч байлаа. 

Үүнээс илүү том асуудал нь төрийг тохинуулагчид, тэдний чадваргүй байдал байлаа. Тэдний дунд үнэнээс илүү худал ярьдаг, зөвд бус бурууд чиглүүлдэг, хоосон яриа, хов живээр ажлаа явуулдаг, нэгийг ярьж нөгөөг үйлддэг явдал байсаар байгаа нь төрийг хэрхэн хүчгүйдүүлж, олныг хэрхэн талцуулж, тамирдуулж байгааг нүдээрээ харж, биеэрээ мэдэрлээ.

Тэд зөвхөн өөрийн албан тушаал, эрх мэдлээ хэвээр хадгалахын тулд өнөө маргаашийг харсан бодлогогүй, болчимгүй шийд гаргадаг, асуудлын мөн чанар, агуулгад шинжилгээ хийдэггүй, ингэхдээ хайлж хашгирсан, өргөдөл, өргөх бичиг өгдөг цөөн хэдэн хүний амыг таглаж, асуудлыг шийдсэн болдог. Ийм болчимгүй, амиа хоохойлсон, буруу шийдвэр гаргадаг, чадваргүй төрийн түшээд олшрохын хэрээр нөгөө талд нь ил далд баг, бүлэг, холбоод бүрэлдэн бэхэжсээр байна. Ингэхийн хэрээр нийтэд, олонд чиглэсэн бодлого, зарчим улам бүр байх ёстой хэм хэмжээ, туулах ёстой замаасаа хазайж байна. 

Бий болсон гажуудлаа засахын оронд үүнийг ашиг хонжоо олох хэрэгсэл болгож, өнгө зүсээ өөрчилсөн өөр өөр гажуудлыг шинээр төрүүлсээр байна. Гажуудлыг нь шинэ гажуудуулагчид л хамгаалж, хаацайлж, харсан ч хараагүй мэт хүлцэнгүй дүр эсгэж, багийн дүрмээ баримталж, багцын нөлөөллөө нэмэгдүүлэхийн тулд улайран зүтгэдэг юм байна. Төрийн алба, түмний төлөөх ажил ийм байдлаар явж хэрхэвч болохгүй. Үүнтэй миний бие огтоос үл эвлэрнэ. Иймд би үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооны даргын албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөх болсноо албан ёсоор мэдэгдэж байна ” гэжээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Bayar hurgie
Bayar hurgie
2019-11-05 14:26

Ene emegtei ni "onoo tsagiin toriin erhemuud gej oorsodiigoo orgomjilson humuusiin unen torohiig" urid omno henii ch helj baigaagui erembe daraatai, emh tsegtstei, logiih daraalal saitai tovch todorhoi ilchilsen medegdel bolloo. Mongold medleg bolovsoroltoi ahmaduud ni hogshirood, dund zaluu ue ni bugd uheed duusan bolov gej bodogdoh ue olon l bailaa.Iim medlegtei chadvarlag zaluu ue baina gej bodohod hurch baga ch bolov itgel torj,setgeld och usreh shig bolloo

Зочин
Зочин
2019-11-05 19:01

Нэг зүйлийг ерөөсөө ойлгохгүй байна.Энэ авгай өнөөгийн төрийн өндөр �##�бан туша�##�тнуудын үнэн нүүр царай үг үйлдлийг шүүмжилж байгаа хэрнээ өргөдлөө яагаад өгчихсөн юм.Тэмцэнэ гэж байгаа бол өгөх гүй байх байсан юм.Баяртсайхан ч гэсэндээ ажлаа өгнө өө гэсэн мөртлөө араас нь олон ярихын.10%ч гэх шиг Тийм л их гомдолтой байгаа бол өргөдлөө өгөх ёсгүй байхгүй.Х�##�в�##� х�##�на биз гээд сууж байх газар байхгүй юу.Энэ авгай бас тэмцэнэ гэчихжээ .

LesOrdiff
LesOrdiff
2020-01-20 10:24

Cialis Tadalafil 50mg Disfunzione Erettile Cialis Viagra [url=http://cialibuy.com]cialis 20mg for sale[/url] Amoxicillin Common Side Effect

LesOrdiff
LesOrdiff
2020-02-04 09:33

Propecia Originales http://buycialisuss.com - Buy Cialis Propecia Ectopico Buy Cialis Prednisone From Mexico

StevSlarie
StevSlarie
2020-02-10 15:09

Acheter Cialis 20mg En France http://abcialisnews.com - Buy Cialis Amoxicillin Clav And Dosage Cialis Viagra Ohne Rezept Im Ausland

Холбоотой мэдээ

Back to top button