НИЙГЭМУЛС ТӨР

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг тавихад оросуудтай хамтарна

Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн гадаад хамтын ажиллагаа, хилийн чинад дахь төсөл, хөтөлбөр хариуцсан хэлтсийн дарга И.В.Михайлюк, түүний салбар компани болох “РЖД интернэйшнл”-ийн дарга С.А.Павлов нарыг өчигдөр хүлээн авч уулжээ. Энэ үеэр “РЖД интернэйшнл”-ийн дарга С.А6Павлов Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замууд нийгэмлэг гүүр, хоолйн зураг төсөл боловсруулж, барилгын ажилд нь оролцох хүсэлт гаргажээ.

Мөн төмөр замын дэд бүтцийг тавихад “Улаанбаатар төмөр зам”-тай хамтрах хүсэлтээ илэрхийлсэн байна. Б.Энх-Амгалан сайд “Олон жилийн хамтын ажиллагаатай “Улаанбаатар төмөр зам”, “Оросын төмөр замууд” нийгэмлэг энэ төсөлд хамтарч ажилласанаар Монголын төмөр замын салбарын боловсон хүчнийг чадавхжуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ” гэжээ.

“РЖД нтернэйшнл”-ийн төлөөлөгчид тавьсан хүсэлтийнхээ дагуу нарийвчилсан судалгаа хийж, хурдан шурхай, чанартай, төсөвт өртөгт багтаан гүйцэтгэхэд анхаарч ажиллахаа илэрхийлсэн байна. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлсэн агаад удахгүй дэд бүтцийг тавихаар зэхэж буй аж.

П.УРНАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button