НИЙГЭМ

Монгол Улс хүүхдийн эсрэг хүчирхийлэлгүй орон болох амлалт өгнө

Хүн ам ба хөгжлийн асуудлаарх Найробийн дээд хэмжээний чуулганд манай улсын төлөөлөгчид оролцоно.

25 жилийн өмнө буюу 1994 онд Каир хотноо дэлхийн 179 орны Засгийн газар охид эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудлыг сайжруулахад чиглэсэн түүхэн Мөрийн хөтөлбөр баталжээ. Энэ мөрийн хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэхэд улс, орнуудын улс төр, санхүүгийн үүрэг амлалтыг төгөлдөржүүлэх зорилгоор Кени, Дани улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сан ХАХОУБХ-25 Дээд хэмжээний чуулганыг энэ сарын 12-14 өдрүүдэд Найроби хотноо зохион байгуулна.

Дээд хэмжээний чуулганд дэлхийн 193 орны төрийн тэргүүн, сайд, удирдагч, мэргэжлийн төлөөлөл, иргэний нийгэм, залуучууд, бизнес, боловсрол, шинжлэх ухаан, шашны байгууллага, олон улсын санхүүжүүлэгч байгууллага болон бусад оролцогч талууд хуран цуглах юм. Чуулганд Монгол улсыг төлөөлж УИХ-ын Дэд дарга
Л.Энх-Амгалангаар ахлуулсан төр, иргэний нийгэм, залуучуудын 20 гаруй төлөөлөл оролцож, өөрийн орны үүрэг, амлалтаа зарлана. Үүнд хүчирхийллийг таслан зогсоох, ялангуяа хүүхдийн эсрэг хүчирхийлэлгүй орон болох, өсвөр үеийнхэнд илүү чанартай бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох зэрэг амлалт багтжээ.

Өнөөдөр энэ талаар танилцуулсан уулзалт болж, НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикава, ҮСХ-ны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал, “Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн, эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төлөөлөл оролцож мэдээлэл өгөв.

Эх сурвалж: Хэвлэлийн хүрээлэн

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button