УЛС ТӨР

“ГЕГ-ын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, “МИАТ”-ын ажилтан С.Баатарцогт нар мөрийтэй тоглосон нь тогтоогдсон”

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх “Моннис” компанийн байранд нэр бүхий бизнесмэн, УИХ-ын гишүүнтэй нийлж мөрийтэй тоглож байгаад АТГ-ынханд баригджээ гэх мэдээлэл хэвлэлээр гарсан билээ. Тодруулбал, М, Х нарын гишүүд тоглосон гэх мэдээлэл байсан. Уг мэдээллийн талаар АТГ үгүйсгээд өнгөрсөн.

Тэгвэл энэ талаар дөнгөж сая ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл өгч, мөрийтэй тоглосон хоёр хүний нэрийг зарлалаа.

Тэрээр “Бидэнд арав гаруй мэдээлэл ирсэн. Хоёр нь бодитой мэдээлэл болох нь тогтоогдсон. Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ёндонгийн Бат-Эрдэнэ казино тоглосон нь тогтоогдсон. Мөн “МИАТ” ХК-ийн Сөүл дэхь төлөөлөгчийн газрын ажилтан С.Баатарцогт казинод мөрийтэй тоглож, үйлчлүүлсэн нь холбогдох баримтаар тогтоогдсон. Иймд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын дарга Мэндсайхан нарт эдгээр хүмүүсийн албан тушаалаас нь чөлөөлөх үүрэг өглөө. Түүнчлэн ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбатыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргалаа” гэлээ.

П.УРНАА

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

  1. Тийм байхаа! Хаян гишүүн бол мөрийтэй тоголдоггүй хүн учраас бүр гайхаад байсан юм. Мөнхбат ч яахав Солонгост хүртэл тоголж явсан хүн гэх юм билээ.
    Монголчууд нэгнийгээ ингэж муухай худлаа гүтгэдэг байсан цагт ер нь өөдлөхгүй дээ!

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close