ДЭЛХИЙ

Монгол чоно дэлхийн хамгийн их зам туулсан амьтнаар нэрлэгдэв

Дэлхийн шинжлэх ухааны сэтгүүл Nature.com энэ даваа гарагт /2019.11.04/ Монгол чонын тухай нийтлэл гаргажээ. Уг нийтлэлд “Монгол чоно жилд 7247 км зам туулсан нь дэлхий рекорд болсон” тухай дурдсан байна.

Тодруулбал, Байгаль судлаачид амьтдын нэг жилийн хугацаанд туулж чадсан хамгийн хол зайг тэмдэглэжээ. Ингэхэд туулсан замаараа дээд амжилт тогтоосон амьтан нь Монголоос гарсан саарал чоно байсан бөгөөд чоно жилийн дотор 7247 км туулсан талаар тус сэтгүүлч мэдээллээ.  Олон улсын сүүн тэжээлтэн амьтдын хөдөлгөөн судлаачидтай хамтран ажиллаж байсан Аляскийн биологич Кайл Жоли хэлэхдээ “Уг судалгааг хойд бүсийн цаа буга тэргүүлэх байх гэсэн таамагтай байсан ч бүтэн жилийн турш хиймэл дагуулаар хянасан судалгааны дүнд Монголын саарал чоно жилд хамгийн их зам туулсан нь тогтоогдсон” гэв.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button