НИЙГЭМ

210 кг орчим түүхий нүүрсийг хадгалж байсныг илрүүллээ

МХЕГ-ын ажилчид 210 кг орчим түүхий нүүрсийг хадгалж байсныг илрүүллээ. Тодруулбал,  Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны аравдугаар сарын 21-ний өдрийн өндөржүүлсэн бэлэн байдлын үеэр ажиллах албан хаагчдын хуваарь А/65 дугаар тушаалын хүрээнд байнгын хяналт шалгалт хийгдэж байна.

Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны иргэн П.У нь Агаарын чанарын бүсэд түүхий нүүрс шатааж түлж байсан нь тогтоогджээ. Ингэхдээ өнгөрсөн жилийн  үлдэгдэл 210 кг орчим түүхий нүүрсийг битүүмжилж Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авчээ.

Мөн Увс аймгийн харьяат иргэн Б.Г нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт УБК улсын дугаартай Тояата креста маркийн суудлын авто машинаар  зургаан шуудай түүхий нүүрсийг тээвэрлэж явсныг илрүүлжээ. Энэ дагуу торгууль тавьж түүхий нүүрсийг Амгалан дулааны цахилгаан станцад өгсөн байна.

Н.ГАН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button