ДЭЛХИЙ

Бичлэг: Хятадын талыг барьдаг Хонг Конгийн хууль тогтоогч гудамжинд хутгалуулжээ

Хонг Конгийн нэр нөлөө бүхий хууль тогтоогч Жуниус Хо өчигдөр /2019.11.06/ өглөө дүүргийн сонгуулийн ажилд оролцохоор явж байхдаа халдлагад өртөж, хутгалуулан шархаджээ. Үйл явдал бууж үлдсэн дүрс бичлэгээс харахад, нэгэн эмэгтэй түүнд эхлээд цэцэг бэлэглэж байх ба, хэд гурван үг сольсныхоо дараа хутга гарган ирж хутгалсан байна.

Жуниус Хо яаралтай тусламжаар эмнэлэгт хүргэгдсэн. Хамгийн сонирхолтой нь тэрбээр Бээжингийн талыг баримтлагч гэдгээрээ Хонг Конгийн ард түмэнд эчнээ танил болсон төр, нийгмийн зүтгэлтэн юм.

Х.ЭРХЭС

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close