НИЙГЭМХУУЛЬ

ШҮҮХ: Б.Төгсбилгүүнийг үргэлжүүлэн хорих хүсэлтийг хүлээн авах нь буруу

Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж хоёр удаа үр зулбасан гэх эмэгтэй хэвлэлд хандсан байдаг. Түүний нөхөр Б.Төгсбилгүүнийг ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулаад байсан ч энэ сарын 11-ны өдөр батлан даалтад гаргажээ. Нөхрийг нь сулласан шийдвэрийг эсэргүүцсэн хохирогч эмэгтэй Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадна суулт зарласан. 

Тэгвэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас Б.Төгсбилгүүнд холбогдох эрүүгийн хэргийн талаар “Эл хэрэг Баянзүрх дүүргийн Прокурорын газарт хянагдаж байгаа бөгөөд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд яллагдагч Б.Төгсбилгүүнд 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний 2 дугаар хугацааг сунгуулах тухай прокурор санал ирүүлсэнийг шүүх хүлээн авч сунгаж шийдвэрлэсэн байна.

Яллагдагч Б.Төгсбилгүүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний 2 дугаар хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дуусч, мөн өдөр ШШГЕГазрын харъяа 461 дүгээр ангийн захиргаа прокуророос яллагдагч Б.Төгсбилгүүний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг цааш үргэлжлүүлэх болон суллах тухай шийдвэр ирүүлээгүй гэсэн үндэслэлээр 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр яллагдагч Б.Төгсбилгүүнийг сулласан.

Түүнчлэн хяналтын прокуророос яллагдагч Б.Төгсбилгүүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний 2 дугаар хугацааг сунгуулах тухай санал ирүүлсэнийг шүүх хүлээн авч 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өмнө сунгасан 2 дугаар хугацааг сунгах санал ирүүлсэн нь буруу гэж үзэж яллагдагч Б.Төгсбилгүүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгуулах тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Уг шүүгчийн захирамжид хуульд заасан хугацаанд буюу 3 хоногийн дотор хэргийн оролцогч тус шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргах эрхтэй болно” гэж мэдээллээ.

Г.ҮҮЛТ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

3
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
3 Сэтгэгдлүүд
0 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Зочин
Зочин

Яана даа. Прокурор хугацаа алдаж санал хүргүүлж дээ. Одоо арга хэмжээ авахуулж дээ

LesOrdiff
LesOrdiff

Usa Online Pharmacy Paroxetine http://buyciallisonline.com/#577 – Buy Cialis Cialis Without A Prescription 5 Mg Cialis Viagra Sales In Usa

StevSlarie
StevSlarie

Kamagra Pills Paypal http://buycialisuss.com – tadalafil cialis from india Best buy isotretinoin skin health no doctor London Cialis Levitra Low Cost

Back to top button