Нийгмийн

Р.Баттогтоход Японы Засгийн газар “Мандах нар” одон хүртээнэ

Япон улсын Засгийн газар Рэйвагийн нэгдүгээр оны намар одон гардах гадаад иргэдийн нэрсийг 11 дүгээр сарын 3-ны өдөр зарлалаа. Одон гардан авах хүмүүсийн тоонд Монгол Улсын иргэн Раднаагийн Баттогтох багтсан байна.

Р. Баттогтох нь 1977 онд Монгол Улсад анх удаа хэрэгжсэн Хөгжлийн албан ёсны тусламж болох “Говь ноолуурын үйлдвэрийг барьж байгуулах” буцалтгүй тусламжийн төсөлд орчуулагчаар ажиллан, түүний дараа Монгол улсын их сургууль, Их монгол дээд сургуульд Япон хэлний багшаар ажиллах хугацаандаа Япон хэлийг заан сургаж, Монгол дахь Япон хэлний боловсролыг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулжээ. Тиймээс Япон, Монголын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх болон Япон хэлний боловсролын хөгжилд оруулсан алдар гавьяаг нь үнэлэн “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одонгоор шагнахаар болжээ.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
MatFuse
MatFuse
2020-02-02 09:36

Cialis Generico Come Comprare http://buyciaonlinex.com/#360 - Buy Cialis Buy Synthroid 112 Cialis Candianpharmacies

Холбоотой мэдээ

Back to top button