УЛС ТӨР

ЧУУЛГАН: Элчин сайд нарыг томиллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.11.08/ нэгдсэн хуралдаан болж Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай саналыг зөвшилцөж гишүүд үг хэлж, асуулт асууж дууслаа. Үүний дараа гишүүдийн санал хурааж,

-Оросын холбооны улсад суух Элчин сайдаар  Дуламсүрэнгийн Давааг 82.4 хувийн саналаар,

-Бүгд найрамдах Куба улсад суух Элчин сайдаар Шадарын Батцэцэг 78.4 хувийн саналаар,

-Тайландын хаант улсад суух Элчин сайдаар Амарсанаагийн Төмөр 82.4 хувийн саналаар

-Шведийн вант улсад суух Элчин сайдаар Түвдэндоржийн Занабазар 86.3 хувийн саналаар

-НҮБ-ын дэргэд суух байнгын төлөөлөгчөөр суух Воршилвын Энхболд 84.3 хувийн саналаар

-Польш улсад суух Элчин сайдаар Бархасын Дорж 82.4 хувийн саналаар тус тус дэмжигдлээ.

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжсэн саналыг Монгол улсын ерөнхийлөгчид албан бичгээр хүргүүлнэ.

Одоо Эдийн засгийн байнгын хороо хуралдана. Төсөв хэлэлцэх тул өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаан сунаж хуралдах болохыг УИХ-ын дарга Г.Занданшатар санууллаа.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
LesOrdiff
LesOrdiff
2020-01-15 20:41

Zithromax Dosage Cats Get My Canadian Drugs Acheter Kamagra Ligne [url=http://cialibuy.com]Cialis[/url] Bentyl Without A Pres

LesOrdiff
LesOrdiff
2020-02-02 16:36

Baclofene En Suisse http://cialisjh.com - Cialis Mail Order Cialis Generic Cialis Lasilix Furosemide

Холбоотой мэдээ

Back to top button