НИЙГЭМ

Шилдэг хэсгийн төлөөлөгчөөр шалгарсан Г.Дөлгөөнийг автомашинаар шагнав

Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит “Шилдэг хэсгийн төлөөлөгч” шалгаруулах тэмцээнд Өмнөговь аймгийн Ноён сум дахь Цагдаагийн тасгийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Г.Дөлгөөн тэргүүн байр эзэллээ.

2019 оны “Шилдэг хэсгийн төлөөлөгч” шалгаруулах арга хэмжээний нэгдүгээр шатыг улсын хэмжээнд ажиллаж байгаа 311 хэсгийн төлөөлөгчдийн дунд 19 аймаг дахь цагдаагийн газрууд дотооддоо зохион явуулж, хоёрдугаар шатанд шалгарсан 22 хэсгийн төлөөлөгчөөс шилдгээр шалгарсан түүнийг автомашинаар урамшуулав.

Дээрх тэмцээн нь нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг дэмжих, хэсгийн төлөөлөгчийн  мэдлэг, ур чадвар, ажлын үр дүнг дээшлүүлэх, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, шийдвэрлэх шинэлэг арга тактикийг  бие биенээсээ  суралцах, үйл ажиллагааг нь иргэд, олон нийтэд сурталчлан таниулдгаараа  ихээхэн ач холбогдолтой юм. 

Тэрээр энэ тэмцээнд гурав дахь жилдээ оролцсон бөгөөд өмнө нь хоёр удаа дэд байранд шалгарч байжээ.

Н.ГАН

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close