НИЙГЭМ
Буутай цэрэг оргожээ
Увс аймгийн Баруунтуруу сумын 0311 дүгээр ангид алба хааж байсан цэрэг В нь энэ сарын 30-нд харуулд гарч байгаад сураггүй болжээ. Энэ талаар Хил хамгаалахын ерөнхий газраас тодруулахад “Завхан аймгийн Асгат сумаас цэрэгт татагдсан В гэх цэргийн алба хаагч нь энэ сарын 30-нд харуулд гарч байгаад харуулын байраа орхин явсан.
Ингэхдээ морьтойгоо явснаар барахгүй зэвсгээ авч явсан. Гэхдээ хил давсан уу, төөрсөн үү гэдгийг тогтоогоогүй байна” гэлээ. Түүнийг Хил хамгаалах ерөнхий газар, болон холбогдох байгууллагууд хамтран хайж байгаа ажээ. Мөн ОХУ-д энэ талаар мэдэгдсэн байна.
Г.ИТГЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.