НИЙГЭМ

“МоАН санаачилга”-ын ерөнхийлөгчөөр Л.Гантөмөр, дэд ерөнхийлөгчөөр Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг сонгогджээ

Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилго дор 2015 онд нэгдсэн “МоАН санаачилга” Төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн хурал өчигдөр болов. Тус хурлаар ерөнхийлөгчөөрөө УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөрийг сонгожээ. Түүнээс өмнө эл албан тушаалыг төр, нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсан удирдаж байсан юм.

Мөн “МоАН санаачилга” ТББ-ын дэд ерөнхийлөгч, гишүүнээр Г.Батхүү агсны том хүү Б.Ганхөлөгийг томилжээ.

Л.Гантөмөр 2000-2007 онд Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч, 2007-2010 онд Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч 2004-2008 онд УИХ-ын гишүүн, 2005-2006 онд Ёс зүйн дэд хорооны дарга, 2006-2007 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, 2008-2012 онд УИХ-ын гишүүн, 2009-2012 онд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга, 2012 онд УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан юм.

Н.ГАН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

4 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button