НИЙГЭМ

Монгол залуугийн урласан “Nike Air Max-1” загварын пүүз 130 ам.долларын үнэтэй

АНУ-ын спорт хувцас, пүүз үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч, 55 жилийн түүхтэй “Nike” брэндтэй монгол залуу хамтран ажиллахаар болсон билээ. “Nike”-аас шинэ гутлаар өөрийн түүх, үзэл бодол, зорилгоо хуваалцах зорилготой хөтөлбөр зарладаг. Уг хөтөлбөрт дэлхийн өнцөг булан бүрээс мянга мянган  залуу оролцжээ. “Tell your story with shoes” гэсэн хөтөлбөрт сонгогдсон 38 залуугийн нэгээр Батмөнхийн Тэмүүлэнг сонгосон.

Энэ талаар Б.Тэмүүлэн “Би өөрийнхөө тухай түүхийг товчхон бичээд “Nike”-руу явуулсан юм. Хэзээ хариу гарахыг мэдэхгүй байсан. Нэг өдөр Instagram feed хараад байж байхад  “Сонгосон хүмүүс рүү цахим шуудан явуулсан” гэснийг харсан. Цахим хаягаа шалгатал хариу ирээгүй байсан юм. Яагаад ч юм сонгогдчихсон совин төрөөд, спамаа шалгатал “Nike” гэсэн хаягнаас “Баяр хүргэе. Та хэдэн мянган хүн дундаас өөрийнхөө түүхийг пүүзээр илэрхийлэх хүмүүсийн нэг боллоо” гэсэн зурвас ирсэн байсан.

Миний хүсэл зорилго орчин үеийн урлагийг хөгжүүлэх, түүнийг сурч цааш түгээх. Би нэг газраа удаан байж, нэг зүйлийг удаан хугацаагаар хийдэггүй. Нэг юм хийж байгаа ч түүнийгээ нэг хэвээр нь хийлгүй, үүнийг давчихвал цаана нь юу байгаа бол гэж үргэлж тэмүүлдэг. Тийм болохоор пүүзэндээ “Бадарчид” гэж нэр өгсөн. Англиар “Wanderers” гэж нэрлээд явуултал ийм нэртэй өөр гутал байна гэсэн. Одоо “Бадарчид” нэрийг нь шалгаж байна. Хариу хараахан ирээгүй байна” гэсэн юм.

Лос-­Анжилес хотод амьдардаг түүний Nike Air Max­-1 загварын “Бадарчид” нэртэй пүүзийг худалдаанд гаргажээ.

Уншигч та бүхэн “Бадарчид” пүүзийг 130 ам.доллароор худалдан авах боломжтой.

Энэ талаар Б.Тэмүүлэн цахим хуудсандаа “Бадарчид нь хэзээ ч хөгширдөггүй, бууж өгдөггүй, тууштай зүтгэдэг, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлдэг, орчин үеийн соёлтой хөл нийлүүлэн алхдаг залууст зориулсан бүтээгдэхүүн юм. Тууштай зүтгээрэй бадарчид аа. Цайвар илэг нь тал нутгийн гадаргууг мэдрүүлэх, улаан хэсэг нь явсан жим болгоныг тамгалж байх, цэнхэр өнгө хөх тэнгэрийг илэрхийлнэ. “01”, “10” нь миний хүүхдүүдийн төрсөн өдрүүд. Пүүзний ертөнцөд шинэ нээлт авчирсан өв учраас Nike Air Max­-1 загварыг сонгосон юм” хэмээн нийтэлжээ.

Н.ГАН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button