НИЙГЭМ

Монгол-Украин улс харилцан визгүй зорчих гэрээнд гарын үсэг зурлаа

Монгол-Украин улс харилцан визгүй зорчих гэрээнд гарын үсэг зурсан тухай Украины  MenaFN  мэдээллийн агентлаг мэдээлжээ. Гэрээнд гарын үсэг зурах ёслол Польшийн нийслэл Варшав хотод суух Украины элчин сайдын яаманд энэ сарын 08-ны өдөр болсон байна. Гарын үсэг зурах ёслолд Монгол улсаас Польш болон Украин улсыг хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Батаа, Украин улсаас Польш улсад суугаа элчин сайд Андрей Дещица нар оролцжээ. Гэрээнд заасан ёсоор Украин болон Монголын иргэд 180 хоног буюу зургаан сарын хугацаанд 90 хүртэл хоног харилцан визгүй зорчих юм.

Монгол болон Украин улсын Засгийн газар өнгөрсөн тавдугаар сард хоёр орны хооронд визийн журмыг харилцан цуцлах тухай гэрээний төсөл баталж улмаар тавдугаар сарын 22-ны өдөр өмнө мөрдөж байсан журмаа цуцалсан юм. Украины Засгийн газраас тус улсыг төлөөлөн гэрээнд гарын үсэг зурах эрхийг Украин улсаас Польш улсад суугаа Элчин сайд Андрей Дещицад олгосон билээ.

Н.ГАН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2020-01-19 20:15

Dutasteride Dutagen Bph [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Venta De Kamagra Online Cialis En Internet Dosage Cephalexin Dogs

LesOrdiff
LesOrdiff
2020-01-26 21:45

Can You Take Amoxicillin While Pregnant [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Provera Buy Cialis Propecia Primario

Холбоотой мэдээ

Back to top button