УЛС ТӨР

Үндсэн хуулийн гуравдугаар хэлэлцүүлэг ӨНӨӨДӨР эхэлнэ

УИХ-ын 73 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгч хоригийн хүлээн авч, Үндсэн хуулийн гуравдугаар хэлэлцүүлгийг шууд үргэлжлүүлэхээр УИХ-аар шийдвэрлэсэн. Гуравдугаар хэлэлцүүлэг өнөөдөр буюу 2019 оны арваннэгдүгээр сарын 11-нээс эхлэх юм. Гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгэж АН, МАН, Ерөнхийлөгч гэсэн гурвалсан хэсгээс бүрдсэн Ажлын хэсэг байгуулсан юм.

Гуравдугаар хэлэлцүүлгийн үеэр хоёрдугаар хэлэлцүүлгээр унасан зарим саналыг гишүүдийн 3/2-оор дэмжигдвэл оруулж болно гэсэн заалтыг журмын хуульд оруулсан. 

АН-аас тавьж байгаа Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, сонгуулийн холимог тогтолцоог тусгаж өгөх, Ерөнхий сайдыг УИХ-аас томилж, бусад сайдуудыг гаднаас томилох асуудалд ажлын хэсэг саналаа нэгтгэсэн.

Сонгуулийн тогтолцоо, хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр унасан Ерөнхий сайдын эрх мэдлийн асуудал дахиж оруулж ирэх дээр МАН, АН, Ерөнхийлөгчийн талууд санал нэгдсэн ажээ.

П.УРНАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button