Нийгмийн

Г.Нэргүй: Амралтын өдрүүдэд 12 өрх угаарын хийтэй холбоотой дуудлага өгсөн

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр /2019.11.11/ мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Өнгөрсөн амралтын өдрүүдэд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хөнгөн, хүнд хэлбэрээр хордсон гэх 12 өрхийн 35 иргэн хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөмж зөвлөгөөг авсан. Өмнөх амралтын өдрүүдийг бодвол угаарын хийтэй холбоотой дуудлага харьцангуй багасаж байна. Гэр хорооллын цахилгааны тарифыг арваннэгдүгээр сарын 01-нээс эхлэн тэглэсэнтэй холбоотойгоор цахилгааны ачаалал обьектын гал түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байна. Тийм учраас иргэд шаардлага хангасан стандартын цахилгаан хэрэгсэл, утас, кабелийг хэрэглэж, өөрсдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх шаардлагатай байна” гэв.

Мөн хүйтний эрч чангарч галлагаа нэмэгдэж байгаатай холбоотойгоор пийшин, зуухныхаа битүүмжлэлийг шалгаж, сайжруулсан шахмал түлшний галлагааг зөв хийхийг иргэд, олон нийтэд онцгойлон анхааруулж байна гэдгийг албаныхан онцолж хэллээ.

ЭХ СУРВАЛЖ: ULAANBAATAR.MN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
өөрчлөлт
өөрчлөлт
2019-11-12 16:07

Одоо тэгээд угаартлаа гэж дуудлага өгөөд зуух яндангаа янзлуулж авах эсвэл түүхий нүүрсээ түлэх гэсэн д�##�д санаа байх бий дээв

LesOrdiff
LesOrdiff
2020-01-15 22:14

Effet Du Viagra [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Propecia Ppv Cialis In Griechenland

LesOrdiff
LesOrdiff
2020-02-02 17:03

Kamagra Eccellente Generici Vendita Attiva http://cialibuy.com/#263 - Buy Cialis Le Viagra C'Est Comme Buy Cialis Alli In Stock

MatFuse
MatFuse
2020-02-07 17:37

Cheap Ciallis 20 Mg http://abuycialisb.com - Cialis Wirkung Cialis Erfahrung cheap cialis Cialis V Levitra

Холбоотой мэдээ

Back to top button