Нийгмийн

Сам хорхой, загасны мах, пүнтүүз зэргийг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ

Энэ сарын 09-ны өдөр иргэн Ж нь БНХАУ-аас 120 кг сам хорхойн мах, 2770 кг загасны мах, 240 кг пүнтүүз, 144 кг шар буурцагны мах гэх бүтээгдэхүүнийг хууль зөрчин Замын-Үүд боомтоор нэвтрүүлэхээр завдсаныг Хилийн мэргэжлийн хяналтын албанаас илрүүлэн саатууллаа. Эдгээр бүтээгдэхүүн гарал үүслийн гэрчилгээгүй, холбогдох бичиг баримтын бүрдэлгүй байжээ. Хүнсний бүтээгдэхүүнийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж импортлохоор хуульчилсан.

ЭХ СУРВАЛЖ: МХЕГ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button