ДЭЛХИЙ

ОХУ Главпродукт молоког хар жагсаалтад оруулав

ОХУ-ын Хяналтын алба “Алексеевское”, “РогачевЪ”, “Главпродукт”, “Коровка из Кореновки”, “Глубокое”, “Молочная страна”, “Совок”, “Густияр”, “Волоконовское”, “Вологодские молочные продукты”, “Торговый дом Сметанин”, “Белгородские молочные продукты”,  “Лента” зэрэг үйлдвэрүүдийн өтгөрүүлсэн сүү буюу “молоко”-нд хяналт шалгалт хийсэн байна. Уг шалгалтаар “Глубокое” болон “Главпродукт” үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд чанарын шаардлага хангаагүй тул цаашид өтгөрүүлсэн сүү гэж болохгүйг анхааруулаад, хар жагсаалтад оруулсан байна. Тодруулбал, дээрх үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдэд өтгөрүүлсэн сүүний чухал үзүүлэлт болох хуурай тосгүйжүүлсэн сүүний үлдэгдэл дэх уурагны хэмжээ бага буюу хуурай сүүний ийлдэс ашигласан нь тогтоогдсон, механик хольц илэрсэн гэлээ.

Ташрамд дуулгахад, Монгол улсад ихэвчлэн “Главпродукт” үйлдвэрийн өтгөрүүлсэн сүү буюу молоко худалдаалагддаг билээ.

Т.САНТ

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close