ДЭЛХИЙ

Их Британийн ерөнхий сайд шал угаав

Их Британийн хойд хэсэгт сүүлийн 10 жил тохиолдоогүй үерийн гамшиг нүүрлээд буй. Харин тус улсын ерөнхий сайд Борис Жонсон өнгөрсөн баасан /2019.11.08/ гарагт үерт автсан бүс нутагт өөрийн биеэр ирж ажилласан юм. Энэ үеэр тэрбээр угаах, цэвэрлэх ажилд туслалцаж, шал угаасан нь цахим орчинд багагүй түглээ.

Мөн ийнхүү гар бие ажиллаж байх үеэрээ тэрбээр тохиосон гамшгийн хохирлыг барагдуулахын тулд засгийн газрын зүгээс чадах бүхнээ хийнэ гэсэн утгатай зүйлийг ярьсан. Мөртлөө онц байдал зарлах шаардлагагүй хэмээсэн нь зөрчил үүсэж, олон нийтийн дунд маргаан дагуулаад буй.

Ням гарагт сошиал орчинд цацагдсан түүний шал угааж буй бичлэгийг үзсэн хүмүүс, эв дүйгүй байдлыг нь ажиглаж, "Магадгүй Жонсон анх удаа шал угааж үзэж байгаа байх” гэлцсэн байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button