Нийгмийн

Генерал Б.Баярмагнайг “ФРОНТООС” хөөж тоймч Ш.Гантулгыг тэргүүнээр сонгов

Өнөөдөр /2019.11.12/ Монголын үндэсний фронтоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэд хэлэхдээ:

Фронтын удирдагчаар өөр хүн томилогдсон. Бямбасүрэнгийн Баярмагнай удирдаж байгаад залгуулаад Загдсүрэнгийн Болдбаатар гэж хошууч генерал нөхөр байсан. Тэд “Үзэл бодол нийлэхгүй байна” гэх юм. Бид үзэл бодлоор нэгдээгүй, Монголын ард түмний төлөө, эзэн Богд Чингисийн залгамж халаа гарч ирсэн гэж ойлгож байтал гэнэт “Би гарлаа” гээд гарчихдаг гэнэ ээ. Бид 11 хүн андгай тангараг хатуу өргөсөн. Түүнд хэзээ ч ухрахгүй, ард түмнийг гэмт хэрэгт уриалан дуудахгүй, Монгол улсыг хулгайч нараас чөлөөлнө, Засгийн эрхийг ард түмэнд нь авч өгнө гэж тохирсон. Гэтэл З.Болдбаатар гэх мэт хоёр хошууч генерал нь ингээд гарчихдаг гэнэ ээ. Өнөөдөр энэ Үндэсний фронт бол зөвхөн Монголдоо бус дэлхийд, хоёр хөршид, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн. Ийм юмыг ингэж гутаан доромжилж болох уу.

Тийм учраас бид шийдвэр гаргасан. Тогтоол хоёрхон заалттай. Бямбасүрэнгийн Баярмагнай, Загдсүрэнгийн Болдбаатар гэсэн хоёр генералыг Монголын үндэсний фронтын удирдах зөвлөлөөс хөөсөн. Үүнийг хариуцлагатай хэлнэ. Эд нар дахиж Монголын төрд орж ирэх нүүр байхгүй. Магадгүй УИХ-д өрсөлдөх бол би лав очсон газар бүрт нь очиж хаалт хийх болно. Учир нь ийм урвагч. Монголчууд урвагчид хэзээд дургүй. Генерал хүн фронт дээр дайчдаа хаяад явдаггүй биздээ.

Одоо фронтыг маш шударга, мөн улс төрийн өндөр мэдлэгтэй, боловсролтой, нуруутай хүн удирдах юм гээд Ш.Гантулгыг сонгосноо хэллээ.

Монголын үндэсний фронтын тэргүүн Ш.Гантулга:

АЙМХАЙ ХУЛЧГАР НЬ ЗУГТАЖ, ҮНЭНЧ ШУДАРГА НЬ ҮЛДЛЭЭ

Үндэсний фронт, хагарч, задарч байгаа тухай зарим сонинууд бичиж байна. Энэ бол үндэслэлгүй мэдээлэл. Учир нь бид фронт гэдэг нэрийг монгол улсыг сөнөөж байгаа авлигач, улсын хөрөнгийг иддэг, 60 тэрбумын болон ЖДҮ-ийн хэрэгтэн өөдгүй амьтадтай тэмцэж, тэднийг Засгийн ордноос хөөн гаргах цор ганц зорилгыг өвөртлөн байгуулсан. Фронт бол дайсантай шууд тулалддаг газар. Бидэнд ирэх цор ганц шагнал бол дайсантай хамгийн түрүүнд нүүр тулан тулалдах явдал юм. Тулааны талбараас зугтаад явчихсан хүмүүс гарлаа гээд тухайн цэргийн ангид хагарал гарлаа гэж хэлж болохгүй. Харин тэндээс аймхай хулчгар хүмүүс нь зугтсан. Үнэнч шударга, зоригтой хүмүүс нь үлдсэн гэж та нөхөд ойлгох ёстой юм гэлээ.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zdrg
zdrg
2019-11-12 13:28

zoboo

Холбоотой мэдээ

Back to top button