Нийгмийн

Боловсролын сайддаа ч гологдсон “Төрийн боловсрол”

Төрийн албаны машинаар хүүхдээ сургуульд нь зөөж буй төрийн албан тушаалтнуудын нэр сүүлийн хоёр хоног дуулианы гол бай болоод байна. Үүний зэрэгцээ хэний хүүхэд хаана, хэдэн төгрөгийн үнэтэй сургуульд сурдаг вэ гэдэг асуудал ч сөхөгдөж буй юм.

УИХ-ын 75 гишүүн сургуулийн насны 45 хүүхэдтэйгээс 95% нь хувийн сургуульд сурч байгаа гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээд цацагдаж эхлэв. Тодруулбал, 12 нь Орчлон, 7 нь Шинэ Монгол, 5 нь Улаанбаатар Элит, 4 нь Хобби, 3 нь Улаанбаатар Бритиш, 3 нь Олонлог Академи зэрэг сургуулиудад суралцдаг аж.

Үүн дотроос БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хүүхдээ өндөр төлбөртэй хувийн сургуулиудын нэг гэгддэг “Орчлон” сургуульд сургадаг, албаны машинаар зөөдөг гэх мэдээлэл олны чихийг сортойлгож байгаа юм.  

Тодруулбал тэрбээр “Тэргүүлдэг салбараа өөрөө голчихоод түмний хүүхдэд боловсрол олгоно оо гээд л байгаа хүн дээ” хэмээх шүүмжлэлд өртөөд байна. Уг нь Ё.Баатарбилэг Монгол Улсын боловсролын салбарыг толгойлж, эгэл жирийн иргэдийн хүүхдүүдийн боловсролд анхаарч, залж чиглүүлж суугаа эрхэм юм. Гэтэл салбарын тэргүүн нь түмний хүүхэд бужигнадаг төрийн сургуульдаа итгэдэггүй, өөрийнхөө хийж буй ажилдаа ч итгэдэггүй хэрэг болж таарах нь. Товчхондоо бол боловсролын сайд “төрийн боловсролоо” голж байна гэж ойлгогдож байна.

Ё.Баатарбилэг сайдын сонгож хүүхдээ явуулдаг “ОРЧЛОН” олон улсын сургуулийн төлбөр:

  • Бага анги- 15 сая төгрөг
  • Дунд анги- 16 сая төгрөг
  • Ахлах анги- 18 сая төгрөг байна.

Уг нь Монгол Улсын Үндсэн хуулинд Төрөөс бүх нийтийн суурь боловсролыг төлбөргүй олгох, хүүхдийн сурч боловсроход нийгмийн байдал, хөрөнгө чинээгээр ялгаварлахгүй эрх тэгш нөхцөлөөр хангах зарчимыг тунхагласан байдаг. Гэтэл энэ зарчимыг хангуулах, мөрдөх, мөрдүүлэх үүрэг бүхий хүн боломжтой, баян гэгддэг хүмүүсийн өндөр төлбөртэй сургуульд хүүхдээ сургадаг эсвэл гадаад руу явуулдаг жишгийг дөвийлгөж сууна.

П.УРНАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button