НИЙГЭМ
Барагшуны үйлдвэрт хяналт шалгалт хийж, үйл ажиллагааг нь зогсоолоо


Нийслэлийн мэргэжлийн хяналтын утсанд ирүүлсэн иргэний гомдлын дагуу БГД-ийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй Монгол Алтайн Барагшун ХХК-ний Биологийн идэвхт бүтээгдэхүүний үйлдвэрт хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар Шинэ эм хэрэглээнд гаргах шаардлага нөхцөлийг зөрчиж улсын бүртгэлд бүртгэгдээгүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн худалдаанд гаргасан, үйлдвэрийн барилга нь зураг төслийн дагуу баригдаагүй, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй ажлын байранд үйлдвэрлэл явуулж, түүхий эд, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаагүй зэрэг зөрчил илэрсэн байна. Иймд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож арга хэмжээ авчээ.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.