УЛС ТӨР

ӨБХ: Д.Сумъяабазар сайд чөлөө авсан тул “1072 хувьцаа”-ны хэлэлцүүлгийг хойшлууллаа

Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн 1072 хувьцааг эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох товтой байсан.  

Өнгөрсөн удаад Уул уурхайн сайд Д.Сумъяабазар энэхүү мэдээллийг өөрийн биеэр хийнэ хэмээн хойшлуулаад байсан ч өнөөдөр мөн байхгүй байгааг Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэллээ.

Салбар яамнаас ирсэн төлөөлөл Уул уурхайн сайдыг өвчтэй байгааг мэдэгдээд “Эрдэнэс-Тавантолгой” болон яамнаас мэдээлэл бэлтгэж ирсэн тул мэдээлэл өгнө гэв.

Уул уурхайн сайд Д.Сумъяабазар эрүүл мэндийн шалтгаантай байгаа тул асуудлыг хойшлуулж өгөх горимын санал гаргаж байгаагаа БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хэллээ. Байнгын хорооны гишүүдийн 80 хувийн саналаар уг асуудлыг хойшлууллаа. Өөрөөр хэлбэл хувьцааны ногдол ашигтай холбоотой асуудал чухал тул салбар хариуцсан сайд нь өөрийн биеэр байх нь зүйтэй гэж үзлээ.

П.УРНАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button