ДЭЛХИЙ

1973 оноос хойш унтаагүй гэх Вьетнам эр

1973 оноос хойш ганц ч удаа цурамхийгээгүй хэмээн ярих Вьетнам эр Тай Нгок 1942 онд төржээ. Өдгөө 77 настай ч ямар нэг ужиг өвчингүй, цоо эрүүлээр ажиллаж хөдөлмөрлөдөг гэх тэрбээр уулын бэлдэх фермдээ гахай маллаж, тунчиг завгүй амьдардаг гэнэ.

Түүний амьдардаг дүүргийн 50 настай оршин суугч Куей Тунг мөнөөх эрийг 50 килограм гахайн тэжээлийг өдөр бүр уулын уруу 4 километр замаар зөөж, харьдаг тухай ярьсан байна. Харин өөрөө, “Нойргүйдэл миний эрүүл мэндэд нөлөөлөсөн эсэхийг мэдэхгүй. Гэлээ ч би эрүүл байна” гэж ярьдаг аж. Тэрбээр хотын эмчид очиж үзүүлэхэд элэгний үйл ажиллагаа нь бага зэрэг алдагдсан ч цоо эрүүл гэсэн онош тавьсан нь ихээхэн хачирхалтай. “Миний нөхөр уг нгь сайн унтдаг байсан. Одоо дарс ч түүнийг унтуулахаа больсон” гэж авааль эхнэр нь ярьсан байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button