Top StoriesСонгууль-2024УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Прогноз: АН, МАН-аас 13 тойрогт өрсөлдөх 156 нэр дэвшигч хэн хэн байх вэ

Тайлбар: Өгүүлбэр дундах цэнхэр тодотголуудад уг агуулгаарх өмнөх линк байршив.

Томсгосон тойргийн сонгууль хэрхэн явагдах талаарх зарим нюансыг бид өмнөх бичвэртээ тайлбарласан. Мөн АН, МАН-ын мандат хуваарилалт, жагсаалтын дэсийн эрх мэдлийг хэн хэн "атгах" талаарх агуулгыг цувралаар хүргээд буй.

Тэгвэл энэ удаа АН, МАН-аас томсгосон тойрогт нэр дэвшиж болох хүмүүсийн урьдчилсан прогнозыг хүргэж байна.

Уг прогноз нь улс төрийн намуудын шийдвэр биш бөгөөд нэр дэвшигчид албан ёсоор тодрохоос дөрвөн сарын өмнө редакцын зүгээс таамаглал дэвшүүлэн бичсэн, сэтгүүлчийн ажил болно. Уг таамаглалыг бид ирэх дөрөвдүгээр сард дахин магадлан шүүж, шинэчлэн хүргэх юм.

Урьдач таамаг 1: Эмэгтэйчүүдийн 30 хувийн квотыг анзаарч харах

Улс төрийн намууд сонгуульд өрсөлдөх эмэгтэй нэр дэвшигчдээ хэр зөв тооцож, тойрогт байршуулахаас ерөнхий дүн ихээхэн хамаарахаар байна. Намууд 78 нэр дэвшигч, 48 жагсаалтын эрэмбэ гаргана. Үүний 30 хувь буюу нийт 126 хүний 38 нь эмэгтэй байх хуулийн зохицуулалт үйлчилнэ.

Жагсаалтын эрэмбийг 1:1 харьцаагаар эрэгтэй, эмэгтэй дүрээ сөөлжүүлж, 48 хүний 24 нь эмэгтэй байлгана. Уг дэслэлээр АН жагсаалтаар 20 суудал авлаа гэхэд, үүний 10 нь эмэгтэй байх юм. Харин жагсаалтад багтаагүй 38-20 буюу 14 эмэгтэй нэр дэвшигч тойрогт мандат авч өрсөлдөнө гэсэн үг.

Жишээлэхэд, МАН эмэгтэй гишүүд ялалт байгуулах боломжтой тойргуудаар хот, Дархан, Эрдэнэт зэрэг төвлөрлийн бүсээ нэрлэж байгаа бол Сүхбаатар, Баян-Өлгий, Увс зэрэг аймгууд эрчүүдэд ээлтэй гэж тооцож буй. Аль ч улс төрийн нам мандатад өрсөлдөх 14 эмэгтэй чухам хэн хэн байх, хэрхэн гүйцээх. Унагах тойрогт нэр хаах уу, ялуулахын тулд түүчээ хийлгэх үү зэрэг сорилттой тулгарч байгаа юм.

Урьдач таамаг 2. Намын дарга, генсек нар дэвшинэ, дэвшихгүй

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тойрогт нэр дэвшинэ гэдгээ илэрхийлээд нэлээд удсан. Гэвчиг сүүлд томсгосон тойрог тохирох үеэр Л.Гантөмөр, Т.Доржханд нар түүнийг жагсаалтад орох саналаар ятгасан гэгдэж буй. Гэвч доорх прогнозод Л.Гантөмөр, Л.Оюун-Эрдэнэ нарыг тойрогт өрсөлдөхөөр таамаглаж, бичлээ.

Харин МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн тухайд 10 мандат бүхий баруун аймгийн тойрогт сүүлийн сард ажилласан тохиолдол ил харагдсангүй. Түүнийг жагсаалтад орно гэх хувилбар давхар яригдсан ч Говь-Алтайн мандатад оруулан таамаглал бичлээ.

АН-ын генсек Э.Одбаяр эдүгээ нам доторх нөлөөгөө тэлэхээр ажиллаж байна. Тодруулбал, түүнд том тойргуудад ажиллах, танигдах хугацаа үндсэндээ байхгүй байна. Тэр гэвч хоёр нам дамнасан том дэмжлэгтэй тул жагсаалтад эрэмбэлэгдэх боломжтой дүр юм.

Урьдач таамаг 3. Яг яах нь тодорхойгүй дүрүүдийг нэрлэж байна

АН-д ч, МАН-д ч яг тойрогт нэр дэвших эсэх нь тодорхойгүй дүрүүд нэлээд байна.

Тухайлбал, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нарт МАН мандат өгөхгүй байх боломж энэ сонгуулиар үүсч байгаа. Учир нь, сонгуулийн саналын хуудас дамнаж хэвлэгдэх эсвэл нэр дэвшигчид уртаар сунжирч дэслэгдэх тул тэд бие даасан ч ялалт байгуулахгүй байх боломжтой цикл үе юм. Таамагт нэр дэвших магадлалаар нь бичлээ.

Мөн таамаглахад хамгийн бэрхтэй дүрээр Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарын тойрог онцлогдож байна.

Тухайлбал, С.Ганбаатар Баянхонгор, Сонгинохайрхан дүүргүүдэд нэрлэгдэж байна. Сүүлийн өдрүүдэд АН-ын жагсаалт чирэх хувилбар ч яригджээ. Дотоод судалгаагаар С.Ганбаатар 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой дүрүүдийн нэгээр нэрлэгдэж буй үнэ цэнийг 2024 оны Засгийн газрын бүтэцтэй давхар уяж тооцож буй логик юм.

Түүнчлэн МАН-аас Д.Сарангэрэл, Д.Оюунхорол, Ж.Эрдэнэбат, Ж.Бат-Эрдэнэ зэрэг "хуучин" дүрүүдэд мандат олгох нь тодорхойгүй байна. Оны төгсгөлөөр ажлаа өгсөн хүмүүст хандаж, Л.Оюун-Эрдэнэ "Намаас жагсаалт ба мандат авах асуудал дээр би баталгаа өгөхгүй шүү" гэсэн үг шиджээ.

МАН-ын жагсаалтыг Г.Занданшатар, Д.Тогтохсүрэн нарын нэг ахалж, нөгөө нь бүсийн тойргоо ахлах чигтэй байна.

АН-аас Ерөнхийлөгч асан Х.Баттулга нэр дэвшихгүй чигтэй байна. Уг намын хувьд дараалсан хоёр удаагийн сонгуульд ялагдсан тул одоогийн УИХ-ын цөөн гишүүд нь бүс ахлах шинжтэй бөгөөд жигддээ танигдал сул байгаа нь анзаарагдаж байна.

МАН-аас Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Азжаргал, СХД-ийн засаг дарга Б.Алтаншагай, Чингэлтэй дүүргийн засаг дарга Н.Батсүмбэрэл зэрэг танигдалт сайтай, ажил хийх дүртэй хүмүүст энэ удаа тойрог олгох чигтэй байна. Гэхдээ тэднийг тойргийн толгойлогч бус, дэд бүцтээ сайн мэдэх дүрээр нэрлэх юм.

АН, МАН-аас 13 тойрогт нэр дэвшихээр яригдаж буй 156 нэрс

Жич: Доорх прогнозод нэр дэвших эсэх нь эргэлзээтэй, эсвэл мандат руу орж мэдэх дүрүүдийн нэрс доогуур зурж үзүүлэв.

I тойрог: 8 мандат бүхий Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгууд

Нэгдүгээр тойргийг УИХ-ын дарга Г.Занданшатар эсвэл МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ахлахаар чигтэй буй. Тэдний хэн ахлахаас шалтгаалж, жагсаалтын дэслэлд нэг нь орох магадлал нэлээд эртнээс яригдсан. ЕТГ-ын дарга Я.Содбаатар Өвөрхангай, Архангай дамнасан "хөлтэй" ч Ерөнхийлөгч нэр дэвшихийг нь зөвшөөрөөгүй гэх яриа бий.

Я.Содбаатар нэр дэвшихгүй бол МАН-аас УИХ дахь МАН-ын бүлгээс залуу нэр дэвшигч явуулах чигтэй байна.

Эл бүсчилсэн тойрогт эмэгтэй квотыг аль ч намаас шингээхээр байна. Мөнхүү С.Ганбаатар Баянхонгор дамнасан тойрогт нэр дэвшиж, П.Нүрзэдийг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нөлөөгөөр жагсаалтад дэслэх хувилбар яригдаж байгаа юм.


II тойрог: 10 мандат бүхий Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгууд

Нийт 10 мандат бүхий эл тойрогт хамгийн сонирхолтой хуваарилалт хийгдэхээр байна. Эрх баригч нам Увсад, АН-аас Ховдод хуучин дүрүүдээ явуулахаар тооцсон гэгдэж буй. Гэвч Ш.Адьшаа гишүүн нэр дэвших эсэх нь эцэслээгүй. Завханаас З.Нарантуяаг жагсаалтад дэсэлж, Я.Санжмятавыг дахин нэр дэвшүүлэх хувилбар яригдаж байна. Говь-Алтай аймагт АН-аас ганцхан хувилбар байна.

Ховд аймгийн МАН-ын мандат хуваарилалт хамгийн их сонирхол татах цөм хэсэг болж байна. Ерөнхий сайд Н.Батнайрамдал, Э.Болормаа нарын аль нэгийг жагсаалтад эрэмбэлэх хүлээлт үүсээд нэлээд удсан ч тодорхой болоогүй хэвээр байна. Тэдний жагсаалтад багтах эсэхээс хамаарч, ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайхан нэр дэвших эсэх нь тодорхой болох юм.


III тойрог: 6 мандат бүхий Баян-Өлгий аймаг

Дангаараа тойрог авсан эл аймгийн одоогоор нэр дэвшихээр яригдаж буй эрхмүүд ирэх дөрөвдүгээр сард нэлээд өөрчлөгдөх таамаглалыг дэвшүүлж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Д.Мурат, МАН-аас С.Зулпхар нар өөрчлөгдөх магадлалаар нэрлэгдэж буй юм.


IV тойрог: 8 мандат бүхий Булган, Орхон, Хөвсгөл аймгууд

Найман мандаттай уг тойрогт АН-ын суурь муу байгаа нь анзаарагдлаа.

МАН-аас Булганд Ц.Анандбазар гишүүнийг нэр дэвшүүлэхгүй гэгдэж буй ч тэр томсгосон тойргоор ажиллаж эхлээд байна. ЭТТ-н Б.Ганхуягтай хамгийн ойр сүлжээтэй байсан Л.Батлут гишүүнд намаас нь мандат өгөх нь мөнхүү эргэлзээтэй хувилбараар нэрлэгдэж байна. Хөвсгөл аймагт Л.Гүндалайг АН-аас нэр дэвших хувилбарыг таамаглав.

Эл бүсэд МАН-аас эмэгтэй квот яригдаж буй ч нэр эцэслэн тогтоогүй байна.


V тойрог: 10 мандат бүхий Дархан-Уул, Төв, Сэлэнгэ аймгууд

МАН-аас Сангийн сайд Б.Жавхлангаар уг бүсчлэлийг ахлуулах бол АН-ын тухайд С.Баярцогт Сэлэнгэд нэр дэвших магадлал анхаарал татаж байна. Ерөнхийлөгчийн зөвлөх Ж.Энхбаярыг Сэлэнгэ аймаг дахь ЖДҮ-ээ дагаж, тэндээ дэвших хувилбарыг магадлав.

АН-аас С.Эрдэнэболд Төв аймаг болон Дархан-Уул хотод боломжийн "хөлтэй" гэгдэж, Ц.Туваан бүсээ ахлах чигтэй байна. Сэлэнгэ аймгийн МАН-ын хоёр эмэгтэй гишүүний нэгэнд л мандат өгөх хувилбар яригдаж байна.


VI тойрог: 7 мандат бүхий Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгууд

АН-аас Ж.Батсуурь гишүүн уг бүсийг ахлаж ажиллахаар бэлтгэлээ базааж эхэлсэн бол МАН-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүсээ тэргүүлэх хувилбар хараахан эцэслэгдээгүй байна. Б.Бат-Эрдэнэ гишүүн МАН-аас нэр дэвших эсвэл залуу дүр М.Ганхүлэгийг нэрлэж болохоор байна.

Харин Х.Болорчулуун ирэх дөрөвдүгээр сард илүү тодорхой болох хүлээлттэй.

Хэнтий аймаг АН-аас газрын асуудлаар шалгагдаж байсан Т.Пүрэвхатан ганцаар нэрлэгдэж, сайд асан М.Зоригт Дорнод аймгийг ахлах хувилбарыг таамаглав. Тус аймагт МАН-аас Б.Энхбаяр яригдаж буй жагсаалтын манлайлалд тэргүүлэх агуулга давхар буйг тэмдэглье.


VII тойрог: 7 мандат бүхий Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгууд

Говийн аймгуудад МАН-аас Б.Дэлгэрсайхан, АН-аас Ажнай Д.Бат-Эрдэнэ хамгийн хөл сайтай гэгдэж буй. Тиймээс ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүгээс өөрийн хүмүүсээ түүнтэй тохирох замаар хөл шилжүүлнэ гэх агуулга анхаарал татав. Өмнөговь аймагт АН-ынхан ерөнхийчлөн суларсан агаад АН-ын бүлгийн ажлын албаны Б.Энхмөнх залуу хувилбараар нэрлэгдэж байна.

Мөнхүү Б.Хурцын дэмжлэгээр О.Баасанхүүг тус тойрогт дэвшүүлэх хувилбар АН дотор яригдаж байгаа бол МАН-аас Б.Саранчимэг хотоос шилжиж, АН дахь Б.Наранхүү дүү нь санал хуваахгүйн тул дэвшихгүй байх таамаглал гаргав. Дундговьд ЕТГ-ын дарга асан Ө.Шижирийн нэр яригдаж байгаа ч жагсаалтад дэслэгдэх хувилбар илүү бодитойг таамаглалдаа тайлбарлаж байна.


VIII тойрог: 5 мандат бүхий Баянзүрх дүүрэг

АН-аас Р.Амаржаргал уг тойрогт яригдаж эхэлсэн нь анхаарал татав. Уг тойрогт АН залуу бизнес эрхлэгч Т.Баярхүүг нэр дэвшүүлэхээр яригдаж байна. Харин МАН-ын тухайд Х.Булгантуяаг Архангайд нэр дэвшүүлэх эсвэл жагсаалт руу НАМЭХ-ны төлөөллөөр дэслэх чигтэй байна. МАН-ын гишүүд судалгаагаар нэлээд муу гарснаас Э.Бат-Амгалан арай дөнгүүр байсан гэх мэдээлэл байна.

Боломжтой дүрүүд дээр МАН-аас Э.Баярмөнх, АН-аас Т.Батцогтыг нэрлэж байна. Харин Б.Чинбүрэнд нам нь итгэл үзүүлэх эсэх нь тодорхойгүй байна.


IX тойрог: 3 мандат бүхий Баянгол дүүрэг

Баянгол дүүрэгт МАН-аас Ж.Ганбаатар мандат хуваарилалтад саналаа түлхүү өгөх чигтэй байна. Тэрбээр одоогийн засаг дарга Ө.Сумъяабаатарыг нэр дэвшүүлэх эсвэл Г.Гангамөрөнгийн нэр яригдсан ч Монголбанкны дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Г.Дөлгөөн уг тойрогт нэр дэвшихээр ажлаа өгсөн гэгдэж буй.

АН-ын тухайд С.Одонтуяа гишүүнийг дагаж сэтгүүлч Д.Энхтуяа нэр дэвших хувилбар яригдсан. Харин С.Эрдэнэд АН хэрвээ мандат өгвөл зөвхөн Баянгол дүүрэгт л хуваарилах юм.


X тойрог: 6 мандат бүхий Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг

МАН-аас Н.Учралаас хоёр дүүрэг нэгдсэн уг тойргийг ахлуулах юм. Сүхбаатар дүүргээс Д.Цогтбаатар нэр дэвших бол Ц.Мөнх-Оргил олон улсад ажиллах, Ц.Мөнхцэцэгт мандат өгөхгүй байх хувилбар яригдаж байна. Харин Чингэлтэй дүүрэгт өнөөгийн засаг дарга Н.Батсүмбэрэл судалгаагаар сайн гарч, УИХ-ын дарга Г.Занданшатар нэр мандатыг нь өөрийн хүндээ өгөх хувилбар магадлал өндөр байна.

АН-ын тухайд Д.Сүндийгийн эхнэр яригдсан ч таамаглал бодитой бус гэж үзлээ. Харин ТЕГ-ын дарга Б.Хурц уг тойрогт дэвших хүсэлтэй бөгөөд хуулийн тээгийн эрсдэл бол бий. Ц.Баатархүү нь өмнө нь нэр дэвшиж байсан нэгэн юм. Эмэгтэй квотын тухайд, МАН-аас М.Оюунчимэг мандатаа хэвээр хадгалах эсэх дээр загвар өмсөгч П.Нямжавын нэр давхар яригдаж байна.


XI тойрог: 5 мандат бүхий Сонгинохайрхан дүүрэг

МАН ялах хамгийн өндөр магадлалтай хотын дүүргээр нэрлэгдэж байна. Уг намаас шинээр өнөөгийн засаг дарга Н.Алтаншагайг нэр дэвшүүлэх хувилбар яригдсан бол Х.Нямбаатарын зүгээс П.Сайнзориг, Ц.Төрхүү, хуучин хотын даргаас М.Баярчимэгийг зүтгүүлэх чигтэй байна. Хотын дарга Д.Сумъяабазар тойргоо ахалж болох ч олон нийтийн дэмжлэг муу байгаа тул Өвөрхангай руу тойрог солих увилбар давхар яригдаж байна.

П.Анужин нэр дэвших эсэх магадлал сул байна. Г.Жаргалмаад мандат өгөхгүй байх таамгийг дэвшүүлж байна.

Харин АН-аас С.Ганбаатар уг тойрогт нэр двэших магадлалтай байгаа нь анхаарал татав. Харин Б.Пунсалмаагийн хувьд жагсаалт руу орж чадахгүй бол эл тойрогт горилох юм.


XII тойрог: 3 мандат бүхий Хан-Уул дүүрэг

АН-аас Х.Тэмүүжинг жагсаалтад дэсэлж чадахгүй бол Хан-Уул дүүрэгт нэр дэвшүүлэхээр ярьжээ. Харин МАН-ын тухайд Д.Сарангэрэл уг тойрогт мандат авч чадахгүй бол Хөвсгөл рүү горилох хувилбар яригдаж байна. Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан уг дүүрэгт горилж, МАН залуу эмэгтэйчүүдээс нэг мандат шингээх хувилбарыг ярилцаж байгаа аж.

Г.Амартүвшин намаасаа дэмжлэг авах магадлал багатай дүрээр нэрлэгдэж буй ч таамаглалд багтаав.


XIII тойрог: 2 мандат бүхий Багануур, Багахангай, Налайх

Шадар сайд С.Амарсайхан МАН-аас уг тойрогт нэр дэвшихээр бэлтгэлээ хийж байгаа бол АН-ыг дээрх хоёр дүр баг болж ажиллаад эхэлсэн байна. Эрх баригч намаас явуулсан судалгаагаар хотод Н.Учрал, Э.Бат-Амгалан, С.Амарсайхан нарыг нэр хүнд арай дөнгүүр үнэлгээтэй гарсан гэх мэдээлэл бий.


Энэ агуулгаарх өмнөх контент:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
56 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-01-08 11:22

z##looooo

Зdan очин
Зdan очин
2024-01-08 11:22

hachin garuud

Зочин
Зочин
2024-01-08 11:29

50 хувь нь худлаа

Зочин
Зочин
2024-01-08 11:44

Танигд�##�т сайтай ч гэх шиг. Сэтгүүлч гэхэд бэрх. Гэвчиг гм нутгийн хөдөөний аялгаар бичих нь бүдүүлэг хэрэг. Албан ёсны хэлээр бичих ёстой. Ерөнхийдөө г�##�зуу хүний өдрийн тэмдэглэл шиг нийтлэл болж

Zochin
Zochin
2024-01-08 13:59
Reply to  Зочин

ereever huraavar bichigleltei kuuhen dee

Халтар
Халтар
2024-01-08 11:54

Баян-Өлгий ёстой дангаараа чааж байна даа

Стар
Стар
2024-01-08 11:55

Энэ юу хийж яваан бэ гэмээр хүмүүс цочтол цочтол байж байхымааа. Эсгий хийх газар ноход хэрэггүйдээ

Зочин
Зочин
2024-01-08 11:57

За хараад байгаарай. Дахиад сонгогдох гээд үзээд л байна даа. Манайхаан битгий сан�##�аа өгөөрэй гээд байхад л өгөөд байдаг шдээ өөрсдөө сонгож гаргачихаад дараа нь амаа бариад орлиод хэвтчихэв

Зочин
Зочин
2024-01-08 11:58

яааядаа гарна л гэж бодоод байгаан байхдаа. АН*ынхан бүүр дандаа сураггүй баачканууд байж байдаг шүү

Зочин
Зочин
2024-01-08 11:59

Наана нь ингээд харчихсан юм чинь нэрээ татт�##� нь дайрылдаа

Бадам
Бадам
2024-01-08 13:07

Юу хаа хамаагүй юм санаанаасаа зохиогоод бичээд байдаг юм бэ. Ийм зоргоороо зохиол бичдэг хүмүүсээс улс төрчид хол байх ёстой. Эд нар өөрсдийгөө лаг улс төр мэддэг гэж ойлгуулдаг. Юу ч мэддэггүй нь энэ эрээвэр хураавар зохиолоос нь харагдаж байна.

Адуутай
Адуутай
2024-01-08 14:54

Зүгээр хуйгаар нь солиод ХҮН намыг гаргана. МАН АН бол шаахгүй гэдгийг сүүлийн 30н жил харлаа

Зочин
Зочин
2024-01-08 15:02

Nyyrsnii khulgaich, JDY-chingyyd, khugjliin bank, bolovsroliin sangiin khulgaichuud l baikh shiv dee. Ter Baterdene, Togtokhsyren myren gsn bie'ee khudaldaj amisadardag balai uvugchyyd odoo boli boli.

zochin
zochin
2024-01-08 15:07

Боловсролтой ёс зүйтэй 30-50 жилийн цаадахыг тооцоолон бодож улс орныхоо нийгэм эдийн засгийн хөгжлийг дүйцүүлэх хүчтэй урвагч шарвагч биш гадны гар хөл болоогүй хүмүүс орж ирмээр байна. Монгол хүний үнэлэмж тэдний тусгаар тогтнол улсын хөгжил жух�##� байна. Борьвиндоо баастай биш төсөл хэрэгждэг хатуу дүрмээр зөөлөн харьцаагаар амьдарах ухаан зарж хөгжүүлэх хурдтай хүчтэй гадаад хэлтэй удирдагч нар баймаар байна шүү.

Зочин
Зочин
2024-01-08 16:36

Борочулуун, Даваасүрэн нарыг бүр хасахгүй бол МАН-ын нэрд шууд хор болно шүү!!! Харин Ж.Эрдэнэбат, С.Баярцогт нар Сэлэнгээс бат�##�гаатай гарна!!!

Хэрэггүи
Хэрэггүи
2024-01-08 16:39

Пээ Сэлэггээс нөгөө Ундрам Өнөрболор Эрдэнэбат араи үгүи баилгүи дээ

Зочин
Зочин
2024-01-08 17:33

Сэтгүүлчийн сайн ажил болжээ

Зочин
Зочин
2024-01-08 17:34

Эртнээс энэ л�##�руудбг бичиж хашраах хэрэгтэй

Зочин
Зочин
2024-01-08 17:34

10 hired mandat buy ug

Зочин
Зочин
2024-01-08 17:35

Myadagbadam sain setguulch goltoi taamaglasan bna

Зочин
Зочин
2024-01-08 17:39

Эд нараас сонгох хүн нэг ч байхгүй байна. Биe даагч гайгүй хүмүүс дэвшвэл дэмжинээ

Зочин
Зочин
2024-01-08 17:45

ene sumyabuzar odoymr nvvreeree ner deshdg bnaa cmg hen songohowde luiwarcin min

Зочин
Зочин
2024-01-08 17:47

Жагса�##�таар хогийн гарууд нь шууд орж ирнэ

Зочин
Зочин
2024-01-08 19:23
Reply to  Зочин

Нохой тоож шиншлэхгүй гэгчээр хэн ч тоож сонгохгүй гаруудаа жагса�##�таар шахна.

дОРНОГОВИЙН ХҮН
дОРНОГОВИЙН ХҮН
2024-01-08 19:03

Дорноговь аймгаас сонгогдсон Дэлгэрсайхан, Энхтүвшин 2 л гарах магадл�##� 100% байна даа.

Зочин
Зочин
2024-01-08 19:24

Зарим зураг нь 60 гарсан тэтгэврийн эмээ нар бна
Арай үгүй байлгүй дээ

Зочин
Зочин
2024-01-08 19:37

олигтой боловсролтой хүн нэг ч байхгүй бүү сонгоорой эд нараас! Бүгдийн хуу сольцгооё Монголчуудаа!

зочин
зочин
2024-01-08 19:39

еэээээээээ ихэнх нь биш эээээээ

Уншигч
Уншигч
2024-01-08 19:43

Энд хэд хэдэн хулгайч байхын!!!

Зочин
Зочин
2024-01-08 19:57

батэрдэнэ аварга одоо болио

хүннү
хүннү
2024-01-08 19:59

ЖДҮ, ХБ, Нүүрсний хулгайн сэжигтэнгүүд гишүүн бодох хэрэг үү?

Зочин
Зочин
2024-01-08 20:32

МАН АН цайрсан өлөн хулгайчдыг сонгоод дэмий байхаа. 30 гаруй жил харлаа үзлээ

Зочин
Зочин
2024-01-08 22:34

Ш�##� худлаа

Үочин
Үочин
2024-01-08 22:55

Төв аймаг, Сэлэнгэ, Дархан уул аймаг багтсан төвийн бүсийн тойрогт Б.Нямжав; Ж.Энхбаяр, С.Лүндэг, Б.Азжарг�##�, Г.Тулга, Б.Дамдинням, С.Эрдэнэболд, Ц.Туваан …нар нэр дэвшиж гэмээ нь гарах магадл�##� өндөр байна.

Зочин
Зочин
2024-01-08 23:26

Barag yum bishu

Зочин
Зочин
2024-01-08 23:47

Энэ Л.Уянга одо нэр дэвшээд яадаг байнаа
21 дүгээр зуун, эрх чөлөөт ардчилсан нийгэмд амьдарч байж хүнийг яс үндэс, арьс өнгө, төрөлх сонирхол хүйсийн чиг баримжаагаар нь гадуурхаж ялагавартай ханддаг явцуу бодолтой, орк хүүхэн

Зочин
Зочин
2024-01-09 00:15
Reply to  Зочин

Ердөөсөө гей лесби тран�####�х биш бүгд ижил тэгш эрхтэй гндгийг ойлгоогүй яваа л өдий насны би�####�гууд бид нартай зэрэгцээд амьдарч бна гэхээр үнэхээр гайх�##�тай…

Зочин
Зочин
2024-01-08 23:49
Reply to  Зочин

Г.Уянга

Khosoo
Khosoo
2024-01-09 01:24

za barag 70% hudlaa medeelel bainoo. Setguulchiin chanar muu baina.

хүннү
хүннү
2024-01-09 06:08

Манай Баянгол дүүрэг 2020 онд МАН-ыг сонгоод юу ч олж долоосонгүй. Энэ удаад АН-ын Эрдэнэ, Одонтуяа нараа сонгоно. Хуучин нь дээр юм байна. Зүүн 3 аймаг Оюун-Эрдэнэ, Идэрбат, Энхбаяр, Батсуурь, Зоригт, Пүрэвхатан нарыг сонгосон нь дээр. Багануур, Найлайх Амарсайран, Сандаг-Очир нараа сонгох биз. Баруун бүсийхэн Амарбаясг�##�ан, Заяаб�##�, Баярсайхан, Болормаа. Санжмятав, Нарантуяа… нарыг, Дархан Сэлэнгэ Төв-Амаржарг�##�, Баярцогт, Батжарг�##�, Жавхлхан, Туваан…нарыг гээд хөврөх юм байна.

ЗОЧИН
ЗОЧИН
2024-01-09 07:55

бараг бүгд луйварчдын хамсаатнууд юм бишүү АН МАН намууд луйварчдын нам гишүүд дэмжигчид нь ч гэсэн тэдний хамсаатнууд

0400
0400
2024-01-09 08:17

Долоо УИХ-ын гишүүн нэг ч хүнийг сонгохгүй шүү

ЗочинЗочин
ЗочинЗочин
2024-01-09 13:25

Өөрийгөө �##�ь цагийн рекламдуулж өдийг хүргээд байгаа МөнхэрдэнЭ, ОТГОНЖАРГАЛ НАРЫН ҮЕЭЛ ЭГЧ ГЭХ б. бАТЦЭЦЭГ МЭДЛЭГ БОЛОВСРОЛ МУУ, ЗАЛЬ МЭХЭЭР ДАДЛАГАЖСАН МЭДДЭГ ЧУХАЛ ЦАРАЙ ГАРГАСАН ЗАВААН АВГАЙ СОНГУУЛЬД ОРОХГҮЙ БАЙЛГҮЙДЭЭ.

Зочин
Зочин
2024-01-09 15:04

БАЯН-ӨЛГИЙ ЯАХААРАА 6 МАНДАТТАЙ БОЛЧДЫН БООЛ

Зочин
Зочин
2024-01-10 14:19

Нөгөө наймаачин шун�##�ын тулам Чойжилсүрэн оргил Ганбаатар гэх мэт нөхдүүд зохиж явна, хэзээ ч дэмжиж болохгүй...

Bid
Bid
2024-01-16 15:49

АН ч үнэхээр боловсон хүчин муутай юм аа.

Зочин
Зочин
2024-01-21 20:25

ДАВААСҮРЭН ГИШҮҮН УИХ- БАЙХ НЬ МАШ ХЭРЭГТЭЙ ХҮН ШҮҮ

Зочин
Зочин
2024-01-25 22:32

нөгөө л улиг өолсон хэд

Зочин
Зочин
2024-01-30 16:46

Хэрэв МАН энэ чигээрээ улиг болсон, нэр хүндгүй б�##�айнуудаа дэвшүүлвэл арчуулна даа.

Зочин1555
Зочин1555
2024-02-01 16:28

Багануур,Багахангай, Н�##�айхад нэр дэвшиж буй Д.Алтанхуяг бараг л өө рийнхөө аав шиг С.Эрдэнэ гуайг тайзан дээр унагаад өшиглөж байсан хүн Их Хур�##�д гарчихаад Монголын ард түмнийг дэвсэх үү? Хуцлаа л байна даа. Битгий сонгоорой доо.

Их мэдэх
Их мэдэх
2024-02-06 12:22

МАН хотод 2 -3 сууд�##� авна . Бооцоо тавьж болно

Зочин
Зочин
2024-02-11 15:41

Сонгох хүн �##�га.

Зочин1555
Зочин1555
2024-02-19 18:27

улаан махны хэрэгтэй Муратын нэр явж ч байх шиг.Хятадын Монгол гэж бичиг бариамтан дээрээ бичиж нэг сая доллар дансандаа хийгээд мартдаг хятад үхээр Баярцогт тип ч я вж байх шиг, нам дамжсан бөөс Баасанхүү, С.Ганбаатар нар ч явж байх шиг100000долларын авлига өгч байгаад баригдсан адъяасүрэн гэж авгай я вж байх шиг, ардчилсан намынхан хог юм аа. Хүмүүсийг хэлмэгдүүлж байсан хурц ч байх шиг. Түй черт Монголчууд энэ хулгайчуудыг битгий сонгоорой.

Зочин1555
Зочин1555
2024-02-19 18:28

С.Эрдэнэ даргыг татаж унагаад дэвсэж өшиглөж байсан Алтанхуяг гэж Зэс эрдэнийн хуьийн хулгайч ч явж байх шиг

Холбоотой мэдээ

Back to top button