УЛС ТӨР

Төрийн албаны шалгалт энэ сарын 16-ны өдөр болно

Төрийн албаны ерөнхий шалгалт энэ сарын 16, 19, 21-нд болно. Шалгалтыг Ш.Отгонбилэгийн нэрэмжит ТИС-ийн хурлын танхимд зохион байгуулна. Монгол Улсын Төрийн албаны зөвлөл нь шалгалтын дүрэм, журам болон зохион байгуулалтын талаарх зөвлөгөө, мэдээллийг 21 аймгийн салбар зөвлөлтэйгээ цахим хурал хийх үеэрээ өгсөн байна.

Төрийн албаны тухай хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор төрийн албанд орох иргэдэд тавих шалгуур, нөхцөл өөрчлөгдсөн юм. Иймд төрийн албаны ерөнхий шалгалтыг гурван чиглэлд буюу ерөнхий мэдлэг, монгол хэл, бичгийн ур чадвар, дүн шинжилгээ хийх чадварыг нь шалгах юм.

Тэнцсэн иргэд төрийн албаны нөөцөд бүртгүүлэхээс гадна эрэлттэй байгаа ажил, мэргэжилд орох боломжтой юм.

П.УРНАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2019-11-14 13:46

ajil buru xiicheed ene chigeeree bgad bxuu!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!1

Холбоотой мэдээ

Back to top button