УЛС ТӨР

Ж.Батзандан: ОУПХ-ноос Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг СУЛЛАЖ, НӨХӨН ТӨЛБӨР олгохыг шаардсан

С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн асуудлыг шалгасан процессыг хянах чиг үүрэг бүхий УИХ-ын Түр хорооноос өнөөдөр /2019.11.14/ мэдээлэл хийлээ. Түр хорооноос гаргасан дүгнэлт ОУПХ-ны шинжээчийн дүгнэлттэй нийлсэн гэдгийг мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан онцоллоо.

Тэрбээр “ОУПХ-ноос уг хэргийг шалгасан процессын  мэдээллийг нуусан, яллагдагч нарыгиэрүүдэн шүүсэн зэргийг буруутган ирсэн. Тус холбооноос Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг яаралтай суллаж, нөхөн төлбөр өгөхийг сануулсан. Энэ хэргийг удаа дараагийн сонгуулиар улс төр болгон ашигласан явдлыг буруутгасан” гэж тодотгов.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд “ОУПХ-ноос гарсан шийдвэр нэлээд нэхэл хатуу байдаг. Гэмгүй хүмүүсийг шийтгэчихээд суллахгүй байгаа нь захиалагчийг бүдгэрүүлж, цаг хожих гэсэн үйлдэл гэж үзэж байгаа” гэсэн юм.

Хэвлэлийн хурлын үеэр Түр хорооны гишүүд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг яаралтай судлах ёстой гэж үзэж буйгаа илэрхийлэв. Түр хороо шүүхэд нөлөөлөх боломжгүй ч холбогдох байгууллагуудад хүсэлтээ хүргүүлж ажиллана гэж онцлов.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-11-14 13:57

Энэ худлаа байх аа. Олон улсын парламентын холбоо �##�ь нэг улсын шүүхийн бүрэн эрхэд х�##�даж, ялтныг суллахыг шаарддаггүй. Хэрэв Чимгээ Содномдаржаа нарыг суллахыг шаардсан нь үнэн бол тэр бичгийг нь хэвлэж олон нийтэд ил болгоод тэр хоёр хүн гэмт хэрэгтэн мөн бишээс үл хамааран ОУПХ -оог олон улсын шүүхэд өгөх хэрэгтэй. Батзандан ОУПХ -ны тэр бичгийг ил гаргах ёстой. Ил болгохгүй бол Батзанданг худлаа хэлж байна гэж ойлгооцгооё.

Зочин
Зочин
2019-11-14 15:04
Reply to  Зочин

Яг үнэн, �##�иваа улсын шүүхийн шийдвэрт нөлөөлнө гэж байхгүй. Наян худ�##�ч оспанзандан

Холбоотой мэдээ

Back to top button