ДЭЛХИЙ

Үзэсгэлэнт Венецийн 80 хувь усанд автаад байна

Итали улсын Венец хотыг бүрхсэн үерийн усны түвшин 180 см-ийг давж, тус хотын 80 орчим хувийг хамраад байгаа учир удирдлагуудын зүгээс онц байдал тогтоогоод байна.

ANSA агентлагийн мэдээлснээр жуулчдын жил бүр ихээр зорьж очдог Гэгээн Маркийн талбай болон ижил нэртэй сүм бүрэн усанд автаад буй нь түүх дурсгалын үнэт өвүүдийн өмнө үгүй болох эрсдэл учруулж буй. Эл хот дахь үерийн усны түвшин урьд 1966 онд 190 см-т хүрч байсан удаатай бөгөөд эндээс хальж Флоренц хотыг хамарч байсан түүхтэй аж. Венец хотын дарга Луижи Бруинаро, "Энэ удаад бид жинхэнэ гамшигт нэрвэгдэж, асар их хохирол амсах нь гарцаагүй боллоо” гэж хэлсэн байна.

Венецийг бүрхсэн усыг үерийн гэж нэрлэхэд зарим талаар учир дутагдалтай. Учир нь сарны мөчлөг, далайн түрлэг зэргээс шалтгаалж хавар, намрын улиралд далайн түвшин нэмэгдсэнээр уг үзэгдэл бий болдог бөгөөд, "Өндөр ус” хэмээн нэрлэгддэг аж.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-11-14 20:43

Харамс�##�тай юмаа, ямар гое хот билээ.

Холбоотой мэдээ

Back to top button