НИЙГЭМ

Б.Амархүү шийтгэх тогтоолтойгоо танилцсан ч давж заалдах хүсэлт гаргаагүй

Шүүхээс ОХУ-ын Буриад улсын Ардын жүжигчин, дуучин Б.Амархүүд хоёр жилийн ял оноосон.

Түүнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн аравдугаар сарын 29-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Улмаар Б.Амархүүг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан хэрэгт буруутгасан юм. Тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдахаа мэдэгдсэн. Тэгвэл шүүгдэгч Б.Амархүү шийтгэх тогтоолтойгоо танилцсан ч давж заалдах хүсэлтээ шүүхэд хүргүүлээгүй гэнэ.

Хуульд зааснаар Б.Амархүү шийтгэх тогтоолтойгоо шүүх хурал болсноос хойш 14 хоногийн дотор танилцах учиртай.

Н.ГАН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button