ДЭЛХИЙ

Улс орнууд оюутнуудаа Хонг Конгоос татаж эхэллээ

Хонг Конгод өрнөж буй бослого тэмцэл сүүлийн нэг сард хурцадмал хэлбэрт орж, цагдаа хүчийнхэн болон ард иргэдийн аль аль нь ёс зүйгүй, зэрлэг балмад үйлдэл гаргах явдал олонтаа болоод байна. Энэ долоо хоногийн эхээр л гэхэд нэг цагдаа гэмгүй иргэний гэдсэн тушаа буудаж шархдуулсан бол, тэмцэгчид өөрсдийнх нь үзэл санааг эсэргцүүцсэн хүний бие дээр бензин асгаж галдан шатаасан юм.

Үүнээс гадна байшингийн дээд давхраас үсэрч үхсэн, барилгын эвдэрхий хэсгүүдэд гэмтэж бэртсэн бага насны хүүхдүүд ихээр бүртгэгдэж байна. Харин үүнтэй холбогдуулан орон орны их сургуулиуд оюутнууддаа Хонг Конгоос гарах зааварчилгыг албан ёсоор хүргүүлж эхэлжээ.

Тухайлбал, Дани улсын тухайд Хонг Конгод суралцаж байгаа 36 оюутныг эх орондоо ирэхийг уриалсан байна. Түүнчлэн Норвеги улсын тухайд тус улсад суралцаж байгаа өөрийн орны оюутнууддаа сонор сэрэмжтэй байхыг сануулсан мэдэгдлийг албан ёсоор хүргүүлжээ.

Энэ мягмар /2019.11.12/ гарагт цагдаа нар Chinese University in Hong Kong-д хүчээр нэвтрэн орж оюутнуудтай мөргөлдөөн үүсгэсэн юм.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button