УЛС ТӨР

ШУУД: Үндсэн хуулийн төслийг бүхэлд нь батлах, санал хураалт явуулах гэж байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж, эцэслэн батлах гэж байгаа билээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний 2019 оны зургадугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна.

Тэгвэл хуралдаанаар зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцэж, санал хурааж, баталлаа. Ихэнх зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэн. Харин АН-ын өгсөн гурван саналын хоёрыг нь эрх баригчид унагалаа. Тэр дундаа сонгуулийг холимог системээр явуулдаг байхыг Үндсэн хуульд  оруулах гэсэн саналыг унагасан юм.

Үүний дараа чуулган түр завсарлаж, эхлээд байна. Одоо Үндсэн хуулийн төслийг бүхлээр нь хэлэлцэж, санал хурааж, батална. 

П.УРНАА

https://www.facebook.com/ParliamentTVMon/videos/988422944854226/
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button